Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэнэ
2014-03-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл боловсруулжээ. Уг зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээргаргасан  зарлигийн төсөлд:

6

Нэг. Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

 6

1.Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;

 6

2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид хууль эрх зүйн орчныгболовсронгуй болгох,иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулалолгох, санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6

3.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг  сайжруулах, иргэдийн ахуйн хэрэгцээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн  нийлүүлэлт бүхий ойн тогтвортой менежментийн “сайн засаглал”–ын  тогтолцоог бий болгох;

 6

Хууль бус мод бэлтгэхэд ашигласан техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан орлогын хэмжээгээр зөрчлийг илрүүлсэн,илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн,баримтжуулсан,мэдээлсэн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын бүлэг болон зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид урамшуулал олгохшуурхай тогтолцоог бүрдүүлэх;

6

Хууль бусаар мод тээвэрлэхэд ашиглаж буй авто замд байнгын хяналт тавих хөдөлгөөнт шуурхай эргүүлийн сүлжээг байгуулж ажиллуулах, эргүүлд шаардагдах тусгай тоноглолбүхий  машинаар 2015 оны эхний хагас жилд багтаан хангах;

 6

Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай гэсэн байна.

6

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг нэн даруй эрчимжүүлэх, иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бий болгох, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөгөө иргэн хүн баталгаатай эдлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхшаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай уг зарлигийн төслийг боловсруулжээ.

6

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
tuug:
ugui yahavaa hojuu ch gesen iim shiidver gargaj bgd demjij bna. amjilt. yag unenedee bol huulindaa tuhain teevriin heregseleliig ulsiin orlogo bolgoh zaalt bdg shig sanaad bna. haramsaltai ni udiig hurtel tanil tal nz, nuhdiin hureend asuudald handsani har gai. hervee ulsiin orlogo bolgood bvl hen tegj ersdel gargan hulgaigaar mod zuuh ve dee tiimuu. mun edgeer nuhdiig uugshuulj tolgoig ni ileed bgaa uuruur helbel avilga avaad bgaa nuhdiig ilruuleh heregtei....
2014-03-27
zochin:
eronhii said altanhyag oi tseverlehed 30jil heregleh noots bii gej yarij bn lee tegeheer eronhii said mani yildverleliin mod tvleenii modoo yalgadgvi um bilee.derees ni bonh said ni yntamhai tarsan hvmvvs
2014-03-27