20 ширхэг зөөврийн компьютер хулгайд алдагджээ
2014-03-27

Чингэлтэй дүүргийн 26 дугаар байрны нэгдүгээр орцонд иргэн Б /эр.30н/-ын түрээслэж байсан хонгилоос “Samsung” маркийн 20 ширхэг зөөврийн компьютер хулгайд алдагджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Бүрэн” плаза төвийн гадна байсан иргэн М-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн автомашинаас дөрвөн сая төгрөг алдагдсан байна. Энэ хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин