Импортыг орлох үйлдвэржилтийн төслийн талаар мэдээлэл хийнэ
2014-03-28

Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг шалгарсан төслүүдэд зээл олгох талаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн бага хурал 11:00 цагаас Төрийн ордны Г танхимд болно.

“Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх уг төслүүдийг өнгөрсөн оны сүүлчээс энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүлээн авсан билээ. Дурдсан хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийт 1151 төслийг Засгийн газарт хаяглан ирүүлсэн юм. Тэгвэл хүлээн авсан нийт төсөлтэй Хөгжлийн банкаар ахлуулсан ажлын хэсэг танилцаж, 888 төслийг нь санхүүжилт олгох боломжтой хэмээн шалгаруулжээ.

,

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин