Утааг багасгах боломж
2014-03-28

Улаанбаатар хот маань агаарын бохирдол, утаагаар үнэхээр гамшиг тарьж байна шүү. Тэр хэмжээгээр хүмүүст, тэдний дундаас хүүхэд нялхаст онцгой нөлөөлж, ирээдүйд өвчин хуучинд баригдсан өрөөл дутуу иргэд олшироход хүрлээ. Агаарын бохирдлыг багасгах явдал бүх нийтийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон шүү.

 5

Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас багагүй хөрөнгө зарж байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь хотын иргэд, өнөөгийн монголчууд бидний нөгөөх л хэнэггүй зан, ухамсар доройгоос болж байна. Засгаас хөнгөлттэй үнээр олгосон гүйцэд шаталттай зуухыг өндөр үнээр дамалж ашиг олдог хүмүүс ч байдаг бололтой. Нэг хашаанд байгаа хоёр айл адил зуухтай, адил түлш хэрэглэдэг атлаа нэгийнх нь яндангаар сийрэг хөх утаа дээшээ гарч замхардаг, зуух нь дотроо ямарч хөө тортоггүй байхад нөгөөгийнх нь яндангаар хар утаа гарч доошоо газар луу суунаглан бууж, зуух нь бөөн тавхайрсан хөө тортогт баригдсан байдаг. Өгсөн зуухыг зөв галлаж, нээлт хаалтыг нь зааврын дагуу тохируулж байвал утаа үлэмж багасах боломж байгаа шүү дээ. Иймээс зуух түлштэй ажиллахаас илүү хүмүүсийн толгойтой ажиллах арга бодмоор... Зөв галладаг эсэхийг шалгах их амархан. Хүний амаар биш гэрт нь ороод зуухных нь тагийг аваад дотор талд нь хуруугаа хүргээд үз. Хурууны чинь өндгөнд наалдах хөө байхгүй бол зөв галлаж байна гэж дүгнээрэй.

 5

Түүнчлэн хотод явж буй машинууд өнгө үзэмж муугүй боловч моторын ажиллах хугацаа дуусах дөхсөн, арваас дээш жил гүйсэн байдаг нь хотын агаарыг бохирдуулахад их нөлөөлж буй нь тодорхой. Хэрэглэгч нь өөрийнхөө болон нийтийн эрх ашгийн төлөө өвлийн цагт автомашинаа унахгүй буюу бага явахыг хүсэхгүй байна. Ер нь хөгжилтэй орнуудын хэрэглээнээс хасагдах дөхсөн хуучин машинуудыг оруулж ирэхийг бүрмөсөн хориглох цаг нь болжээ. Нийтийн эрх ашигт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд төрөөс онцгой анхаарч журамлах, зохион байгуулах, хянах эрч хүчтэй төрийн арга хэмжээ дутагдаж байна шүү.

5

ГЭР ХОРООЛЛЫН ШААЗГАЙ

Shuud.mn
Сонин хачин