Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн уулзалт болов
2014-03-28

 

Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Үндэсний Дата төвтэй хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж шийдвэрлэх зорилготой уг уулзалтад  Ерөнхий сайд Н.Алтахуяг оролцож үг хэлэхдээ  төрийн байгууллагуудаас мэдээлэл болон холбооны технологи дээр суурилан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний нэр төрөл олширч, чанар, хүртээмж  сайжирч байгааг онцлоод энэ салбарын ажилтнуудын чадавхи чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг анхааруулжээ.

 

Монгол улсад  цахим засаглалыг хөгжүүлэх нэгдсэн ойлголтод хүрэхэд Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн энэхүү чуулга уулзалт чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Гүрж, Эстони, БНСУ зэрэг  цахим засаглал өндөр хөгжсөн орнуудын  туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх  шаардлагатай гэлээ. Технологийн сүүлийн үеийн ололтыг ашиглан хийсэн Засгийн газрын 11-11 төвийн техникийн шийдэл, Төрийн үйлчилгээний цахим машин,Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем зэрэг иргэдийн ажлыг хөнгөвчилсөн үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

,

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин