Мах, будаа, ногооны үнэ өмнөх сараас өсчээ
2014-03-28

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны байдлаар махны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад өссөн талаар Үндэсний Статистикийн хороноос мэдээллээ. Тодруулбал, хонины ястай махны үнэ 7 хувь, үхрийн ястай мах 9.1 хувь, үхрийн цул мах 3.8 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 хувиар тус тус 2 дугаар сартай харьцуулахад өсчээ. Түүнчлэн өнгөрсөн сартай харьцуулахад цагаан будааны үнэ нийслэлд 0.3 хувиар өссөн бол төмс, хүнсний ногооны тухайд манжингийн үнэ 0.3 хувь, лууван 4.2 хувь, сонгино 2.3 хувь, байцаа 2 хувиар нэмэгдсэн байна. Савласан сүүний үнэ 1 литрийх нь 4 хувь, 0.5 литрийх нь 2.3 хувиар өсч, өндөгний үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурсан тухай статистик мэдээлэлд дурджээ.

6

Харин хөдөө орон нутагт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг 7 хоногийн өмнөхтэй харьцуулан гаргажээ. Эндээс харахад гурилын үнэ аймгуудад өмнөх 7 долоо хоногийхоос өөрчлөлт ороогүй байна. Нэгдүгээр гурил Дорнод аймагт хамгийн хямд буюу кг нь 680 төгрөг байгаа бол Завхан аймагт 1100 төгрөгийн үнэтэй байгаа аж.

6

Хонины махны үнэ Завхан, Увс, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг нийт 9 аймагт кг тутамдаа 100-800 төгрөгөөр өсчээ. Ингээд хамгийн хямд үнэтэй хонины мах Баян-Өлгийд кг нь 5800 төгрөг байгаа бол хамгийн үнэтэй нь Завхан аймагт кг нь 8500 төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна. Үхрийн мах мөн дээрх аймгуудад 100-500 төгрөгөөр өсчээ. Сүү орон нутагт 1100-3000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд зарим аймгуудад энэ долоо хоногт сүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Цагаан будааны үнэ нийт аймгуудад өнгөрсөн долоо хоногоосоо өөрчлөлт ороогүй бол элсэн чихрийн үнэ Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 40-100 төгрөгөөр өсч, кг нь 1500-2000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

6

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uls ornoo gaiguihen avaad yavchih aaviin huu baina uu. ard tumendee dem bolchih turiin tu*e baih yostoi doo
2014-03-30
зочин буурал хулгайчид:
хулгайч нарын гэр бүл ах дүү аавээжид нь ч гайгүй байгаа байх л даа яагаад тэд мөнгөө зовж байж олдоггүй учраас
2014-03-28
зочин буурал хулгайчид:
хулгайч нарын гэр бүл ах дүү аавээжид нь ч гайгүй байгаа байх л даа яагаад тэд мөнгөө зовж байж олдоггүй учраас
2014-03-28
зочин буурал:
за . за гайгүйл өссөн байна дөө. дэвэргээд байвал бослого гарна шүү
2014-03-28