Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэсэг залуу машин дотроо мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл өчигдөр Цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн IV хороонд оршин суух 23 настай эрэгтэй М, 28 настай эрэгтэй Н нар Ниссан Мурано маркийн машин дотор мансууруулах төрлийн зүйл хэрэглэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, эд мөрийн баримтыг хураан авсан байна. Уг хэргийг СБД-ийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт явагдаж байгаа аж.
Он гарсаар мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой 11 гэмт хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж, энэ хэргүүдэд 28 хүнийг холбогдогчоор татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн. Мөн эцэг эхчүүд хүүхэд, залуучуудад хар тамхины хор хөнөөлийг таниулах, ямар учиртай болохоор нь дэлхийн нийтээр хориглоод байгаа, Эрүүгийн хуулинд яагаад хүндээр зүйлчлээд байгааг сайн ойлгуулах хэрэгтэй байна. ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, их дээд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид энэ тал дээр анхаарах шаардлагатай болжээ гэдгийг дурьдсан.
Б.Буд
Уншиж байна |