Шүлхий өвчний тархалт зогслоо
2014-04-01

 

Орон нутагт мал, амьтны гоц халдварт өвчий улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна. Нийслэлийн нэг дүүрэг болон 6 аймгийн 11 сумын нутагт 12 тохиолдол буюу галзуу өвчний 9, боом өвчний 2, үхрийн хорт салст халуурал болон гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчний тохиолдол тус бүр нэг гарсан байна. Харин шүлхий өвчний голомттой гурван аймгийн 13 сумын нутагт 2014.03.20-ны өдрөөс хойш мал нэмж өвчлөөгүй. Нийт 3454 мал өвчилснөөс бүгдийг нь зориудаар устгасан байна.

  Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин