Г.Шийлэгдамба: АН хамтарч хийсэн гэрээгээ хэрэгжүүлэхгүй байна
2014-04-01

Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяанд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс өчигдөр улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Дэд сайдын албан тушаалаа ашиглан Интерполд захиа бичсэн үндэслэлээр  шүүхээс дээрх ялыг түүнд оноосон юм.  Үүнтэй холбогдуулан  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийж, намын байр сууриа илэрхийлэв.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэлдээ:

6

-МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, дэд сайд Ж.Эрдэнэжамъянтай холбоотой шүүх хурал өчигдөр болж, түүнийг улс төрийн албан тушаалыг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ. Манай намын зүгээс шүүхийн шийдвэр, процесс дуусаагүй байгаа. Дараа дараагийн шатанд давж заалдах бололцоо байгаа. “Ж.Эрдэнэжамъян сайд ямар нэг хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хүний хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн гаргасан шийдвэрийг өмгөөлөгч болон өөрийнх зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулаад давж заалдахаар болсон гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6

-Танай намын зүгээс Засгийн газартай дараагийн дэд сайдын асуудлаар ярилцсан уу? Хуульзүйн дэд сайдыг танай намаас сонгох уу?

-Асуудал эцэслэгдээгүй байгаа. Тийм учраас одоо хашиж байгаа албан тушаалд нь хэн нэгнийг томилох тухай асуудал байхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал энэ асуудал яригдахгүй.

6

-Ж.Эрдэнэжамъян сайдад Засгийн газраас ямар нэг дарамт үзүүлсэн үү?

-МАХН-ын бага чуулган хуралдаж, улс төрийн хэлмэгдүүлэлт бодитой нүүрлэсэн тухай, улс төрийн хэлмэгдүүлэлтэд нэр бүхий хүмүүс өртөж байгаа, Монгол Улс улс төрийн хоригдолтой болсон тухай албан ёсоор гаргаж тавьсан. Бага чуулганы 210 гишүүн нэгдмэл ойлголтоо баталгаажуулж, мэдэгдэл гаргасан. Ж.Эрдэнэжамъян МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн учир намын бага хурлаас гаргасан шийдвэрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн. Интерполын цахим хаягаар  хэн нэгэн иргэн орж, өөрийн байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Тиймээс энэ хүн өөрийн байр сууриа илэрхийлсэн.  Үүнийг нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн. Интерполын зүгээс улаан шугамаас хассаныг Ж.Эрдэнэжамъян гэдэг хүний захидалтай холбоотой асуудал биш гэдгийг удаа дараа тайлбарлаж байсан. Тиймээс Ж.Эрдэнэжамъянд намын зүгээс ямар нэг дарамт үзүүлээгүй. Үүнийг бид хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэсэн улс төрийн явуулга үүний цаана байна уу гэж үзэж байна.  Улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол Улсад үргэлжээд байна уу,  шүүх, хуулийн байгууллагад дарамт байна уу гэсэн хардлага төрж байгаа. Шүүхийн танхимд байсан хүний хувьд хоёр зүйл дээр эргэлзээ төрсөн. Нэхэмжлэгч нь АТГ-ын хүн байсан нь эргэлзээ төрүүлж байна. Шүүхийн тогтоолд улс төрийн албан тушаал эрхлэх хугацааг нь хоёр жилээр хаслаа гэдэг шийдвэр гарсан нь улс төрийн хэрэг гэдгийг илэрхийлээд байгаа юм.

6

-Хэрвээ давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээвэл яах бол?

-Дараагийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгана гэсэн итгэл үнэмшил бидэнд байгаа. Тийм учраас энэ итгэл үнэмшлийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гарсны дараа Монгол Улс улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдаг багасч байна гэдэг талаас арга хэмжээ авна.

6

-УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчлахдаа танай намын дарга Н.Энхбаяртай уулзсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын дарга З.Энхболдыг манай намын даргатай уулзсан талаар албан ёсоор мэдэх боломжгүй. Энэ бол хувь хүмүүсийн хооронд болсон уулзалт байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргын хэвлэл мэдээллийн албаныхан энэ талаар байр суурь илэрхийлээгүй.

6

-Танай намын дарга эх орондоо ирэх хугацаа дөхсөн болов уу?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг яг төдийд ирнэ гэж хэлэх боломжгүй. Эмчилгээ хийлгэж байгаа. Боломж бүрдвэл хурдан эх орондоо ирээсэй гэж манай намынхан хүсч байна.

6

-Нам дотроо эв түнжингүй байна уу гэж  ажиглагдаж байна. Та энэ талаар байр сууриа хэлэхгүй юу?

-Эв түнжингүй байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Манай намд байсан, гарсан зарим нэг хүмүүсийн зүгээс гаргасан яриа. Бид энэ хүмүүсийн араас тайлбар хийгээд байх шаардлагагүй.

6

-МАХН Засгийн газраас гарах болов уу? Намрын чуулганаар  УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй гэж гишүүд шүүмжилж, засгаас гарах тухай яриа гарсан.

6

-МАХН-д өмнө нь ч, өнөөдөр ч Засгийн газрыг тогтворгүй байлгая, Засгийн газраас гарна гэсэн албан ёсны байр суурь огт илэрхийлж байгаагүй. Харин нам хоорондын хамтын ажиллагаанд эргэж харуулах асуудал байна. Олонхийг бүрдүүлэхэд гол хувь нэмэр оруулж байгаа АН Засгийн газрыг бүрдүүлэхэд хамтарч хийсэн гэрээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа. Үүний нэг жишээ болгож  УИХ-ын намрын чуулганаар “Шударга ёс” эвслийн бүлгийн  гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй байгаа мэт байдлыг дурдсан. Энэ бол хоёр талтай. Нэг нь Засгийн газрын, нөгөө нь УИХ-ын. МАХН-ын зүгээс “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүддээ намрын чуулган дээр албан ёсоор үг хэлэх үүргийг тавьж байгаа. Энэ үеэрээ улс төрийн намуудын хооронд үүссэн асуудлыг хөндөхийг шаардсан зарчмын байр суурь илэрхийлсэн.

6

Н.Энхбат 

Shuud.mn
Сонин хачин
........:
ter teneg terbi*gva chini haachsan yum.
2014-04-01
болио:
махн гэдэг ганц эзэнтэй хувийн компанийн хөлсний ажилчид болио боль ! ичиж амьдар, юун нам зам ...
2014-04-01
hutsbaaa:
huts chiiii
2014-04-01
bolor:
hogiin gar.nudnees dald or
2014-04-01
зочин:
дуугүй зайл л даа та нар угаасаа хэрэггүйшд.
2014-04-01
арчуур:
бөгсний арчуур болсноо одоо л ойлгох цаг ирж байна да мунхагаа
2014-04-01
baabar:
ene maxh -iig odoo tatan buulgax tsag bolson bna. xubisgalt gesen kommunist nertei kommunist nam zasagt bj bolj bgaa yum uu.
2014-04-01
baabar:
ene maxh -iig odoo tatan buulgax tsag bolson bna. xubisgalt gesen kommunist nertei kommunist nam zasagt bj bolj bgaa yum uu.
2014-04-01
baabar:
ene maxh -iig odoo tatan buulgax tsag bolson bna. xubisgalt gesen kommunist nertei kommunist nam zasagt bj bolj bgaa yum uu.
2014-04-01
manan dahin uuseh bhda:
1-1n namaj bgd zailuulaad mang oruulj ireed tgd an hayj garaad 16ond man maxn 2 buruutan bolood songuuliaar ed nar tegsen geel ta nariig nohoind baridag mod bolgondoo
2014-04-01
obama:
daraana ta nart buh buruugaa chihendee naad ardchilsan nam chine ardiin namiig yaalaadaa
2014-04-01
zochin gehuu kk:
ardchilsan nam zavhuurlj bndaa ene uls turiig
2014-04-01
зочин:
хууль зөрчихөд хамтарч ажиллана гээгүй байлгүй дээ
2014-04-01
maxn:
3 dahi huchin luivarchidiig yaaj ailagdagiig yaaj sandrald oruuldagiig ene baidal haruullaa an man-n hugtsaa duusaj bndaa
2014-04-01
man 306n toot:
maxn ev tunjingui bnuu geh ym maxn-n demjigch gishuudiin holboo biluu 1 medrel 3n nuhur yvaad baisan zodoon zohioon hiigeed sur bolood baisan 3n mal ter man-n 306n tootod amidarch bnleeshd hehehe
2014-04-01
zochin1:
uls turiin helmegduuleltee zogsoo...махн shudraga yosnii tuluu tuishtai temtseerei...
2014-04-01
davj zaald :
maxn buu buuj ug naad heden maluud chine 2016ond ta nariin shudraga baih, uneniigne helchih bh gd uhtlee aij bn
2014-04-01
ulaanbaatar :
2016 ond ardchilsan nam man 2g ene uls turuus ard tumen zailuulna yu hiij chaddag ulsaa yaaj zarj chaddagiig harlaa yaaj tuilduuldgiigch uzlee shudraga baina gej hudlaa yrihiinch sonsloo.an man 2 niilvel yaaj iddeg uudag uvur turuundee ordogiich uzlee an hamtragch ursuldugchuu yaaj hayj yvdag yaaj uls turiin hereg tohodgiin harlaa sonsloo muu har luivarchinguud buyu ebe temuujin junai enkhbold muu har luivarchid
2014-04-01
otgoo:
hamtraad hereggui baisiimdaa ardchilsan namtai
2014-04-01
an ugaasaal tiimshd:
manan-n zasagiin gazariin ued an songuuliin umnu haalga savaal garsiishd oyu tolgoigoos ymaa avchaal man-aa uldeegeel garanguutaa muulaal naad maluudaasaa yuuch bitgii har
2014-04-01
zochin:
yun tohiroo, geree gd bgn be. naad hun chin huuli zurchuud bna shuu dee.....
2014-04-01
dolgor:
balai gar yu hutsan be shaligdamba monuu huuhenii erleg xaxaxa
2014-04-01