115 сая төгрөгийн санхүүжилт авчээ
2011-12-08

Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний Нэгдсэн Холбооны гишүүн байгууллага болох “Ивээлт зөн” сургалтын төвтэй Багануур дүүргийн Засаг дарга хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Аж ахуй эрхлэлтийн сургалтын төвийн “Бизнес төсөл бичих” аж ахуй эрхлэлтийн сургалтанд 300, “Бизнес санаа” сургалтанд 70, “Хоршоо байгуулах” сургалтанд 26 иргэн тус тус суралцжээ. Төсөл бичих сургалтанд хамрагдсан иргэдээс 51 иргэн жилийн 12%-ийн хүүтэй 3 хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 115,840,000 төгрөг санхүүжилт авсан байна.
Shuud.mn
Сонин хачин