Сэлэнгийнхэн захиргааны маргаанаа Дархан-Уулын шүүхээр шийдвэрлүүлнэ
2014-04-01

Өнгөрөгч оны 12 дугаар сард шүүхүүдийн шинээр зохион байгуулсан. Уг зохион байгуулалтаар Сэлэнгэ, Булган аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүх ажиллахгүй байгаа аж. Тодруулбал, шинэ хуулийн дагуу уг хоёр аймгийн захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхийг татан буулгасан. Ингэснээр Сэлэнгэ аймгийн иргэд Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэхээр хуулинд тусгагджээ. Харин Булган аймгийн иргэд захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэртэй холбоотой маргааныг Орхон аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй юм байна.

.

Гэхдээ Эдгээр шүүх нь аймаг дамжсан иргэдэд чирэгдэлгүй үйлчилж, Булганд амьдарч байгаа иргэний маргааныг Дархан-Уулын шүүхэд зардал, чирэгдэлгүй шийдвэрлэхийн тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, шинэ хуулинд тусгасан заалтын дагуу анхан шатны шүүх нүүдэллэж ажиллаж байгаа юм байна. Энэ заалтын дагуу тухайн шүүх тодорхой цаг хугацааг иргэдэд зарлан, орон нутагт хүрэлцэн очиж, шүүхэд гаргах нэхэмжлэл, материал нь бүрдчихсэн нэхэмжлэл маргааныг хүлээж авдаг юм байна.

.

Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг анхан шатны хамгийн том шүүх нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх байдаг. Энэ шүүхийн нэр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх болж өөрчлөгдсөнөөс үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй гэж мэдээлсэн.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин