Хэдэн хүний дээрээс төмөр унасны дараа асуудлыг цэгцлэх юм бэ
2014-04-02

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн яамны хажуу талд баригдаж буй 16 давхар өндөр барилгын 15 давхраас гурван метрийн урттай төмөр замын хөдөлгөөнд оролцоод явж байсан машин дээр унасан байна. Азаар хэн нэгний амь хохирсонгүй, машинд эвдрээд өнгөрчээ.

7

Энэ явдал хоёрхон хоногийн өмнө болсон. Унасан төмрийн “бай”  болсон “Toyota pruis” маркийн автомашины жолооч Цагдаагийн байгуулагад хандан, уг хэргийг шалгуулж байгаа аж. Амар тайван ажлаа хийж, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан залуугийн машин дээрээс барилгын дээвэрт тогтоосон дүүжин шатны бэхэлгээний төмөр унаж, амь насыг нь авч одсон хэрэг гараад гурван сар ч болоогүй байна.

7

Хэрэг гарсан даруйд сүр дуулиан болгож, амтай бүхэн уралдан авах арга хэмжээний тухай ярьдаг. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам мартаж, гэм буруутан хэн байсан, түүнийг хэрхэн шийтгэсэн нь мэдэгдэхгүйгээр замхран өнгөрдөг.

7

2012.09.03-ны өдөр хичээлээ тараад гэр рүүгээ явж байсан охины дээрээс замын хажууд барьж байгаа барилгын бетон зуурмаг шахагч машин унаж 12 настай охин нас барсан. Түүнээс яг хоёр долоо хоногийн дараа буюу 09 сарын 17-нд  “Тэнгис” кино театрын урд “Мудун спед” компанийн барьж байсан барилгын тулгуур төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн. Албан үүргээ гүйцэтгэж “Баганат-Өргөө” компанийн барилгын ажлын аюулгүй байдлыг шалгаж явсан Онцгой байдлын аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгчийн дээрээс төмөр унаж, цэл залуу офицер хөдөлмөрийн чадваргүй болсон.

6

Барилга дээрээс төмөр унасны улмаас амь насаа алдсан, амьд үлдсэн нь хөдөлмөрийн чадвараа алдсан хэрэг олширч, олныг айдаст автуулах боллоо. Хатуухан хэлэхэд өглөө инээгээд ажилдаа гарсан хүн орой гэртээ эсэн мэнд очно гэсэн баталгаа алга. Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт бүр байхгүй байна. Манай улсын барилгын салбар хөгжиж, дэвшин дээшилж байгаа ч хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангадаггүй, тэднийг хянаж шалгах үүрэгтэй хүмүүс ажлаа хангалттай хийгээгүйгээс гэмгүй иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор.

6

Үүнээс хойш олон удаа ийм алдаа гаргахгүйн тулд замтай тулаад баригдаж буй барилгын зөвшөөрөлтэй эсэхийг очоод шалгах, тэдэнд шаардлага тавих эрхтэй хяналтын байгууллага нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажлаа шударга хийгээсэй. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгодог албан тушаалтан явган хүний замын хажууд өгсөн газрын зөвшөөрлүүдээ эргээд хараасай. Яг хэдэн хүн, хэдэн машины дээрээс төмөр унагаж байж, энэ асуудлыг цэгцлэх юм бэ?

7

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зөвлөх:
босоо тор татаад, давхар дээшээ босоо налуу торыг татуулж байж бариулах хэрэгтэй ш дээ
2014-04-02
bayan:
barigdaj bui barilgiin bosoo hanaa daguulaad turbagaar saraaljin karkazan raamuudiig hoorondiin zai bagataigaar zangidaj hiigeed daraan gaduur nn tor tataldaa
2014-04-02
bayan:
trubagaar saraaljin karkazan raamuudiig hoorondiin zai bagataigaar zangidaj hiigeed daraan gaduur nn tor tataldaa
2014-04-02
setgel:
http://www.shuud.mn/?p=341475
2014-04-02