Такси № 69
2014-04-02

Хувийн ажил хөөцөлдөх юм ихтэй байсан болохоор өнгөрсөн өдрүүдэд бага явлаа. Үндсэндээ өчигдөр буюу инээдмийн баярын орой гарч хэд тойрлоо. Хэдэн хүн авлаа. Содон зорчигчтой ч таарлаа...

:

1.Томчуудын газрын наймаа том

Инээдмийн баярын хамгийн эхний зорчигч болох 60 орчим насны эмээ хорооллын эцсээс модны 2 хүргүүллээ. Эмийн сан ярьсаар суусан эмээ маань газар өмчлөлийн асуудлаар их л бухимдангуй байсан юм.

.

Х -Гадуур инээдмийн баяр гээд хөл хөдөлгөөн ихтэй байна уу?

Э/эмээ/ -Өө хошин шог энэ тэр үзэх нь үзэж л байгаа байлгүй дээ. Ажил ихтэй болохоор тийм юм үзэхтэй манатай л байна.

Х -Өнөөдөр газрын бүртгэл явагдана энэ тэр гээд байсан хойшилчих шив дээ.

Э -4 сарын 1-нээс гээд байсан тэгээд хойшилчихсон уу?

Х -Бараг сарын хугацаатай хойшилчихсон юм биш үү.

Э -Өө тийм үү. Уг нь тэрийг хүлээгээд байсан юмсан. Манайд ч тэгээд ихэнх газрыг нь өмчилчихсөн байдаг юм шиг байна лээ дээ.

Х -Гэхдээ хотод лав гэр хорооллынхноос л зарим нь буусан газраа өмчилснөөс биш бараг ихэнх нь газраа аваагүй байдаг гээ биз дээ.

Э -Энэ бизнес хийдэг нөхдүүд чинь л учиргүй их газар авчихсан байдаг юм биш үү. Зарим нь гадаадынханд худалдаж бариад л. Томчуудын дунд бол газрын наймаа их явдаг юм шиг байна лээ.

Х -Та газраа авсан уу.

Э -Аваагүй ээ. Одоо бүртгэл энэ тэр нь явбал авах санаатай л байна. Ингээд л баахан сурталчилж байснаа хойшилчих юм. Дэмий баахан явчихлаа.

Х -Ийшээ зүүн эргээд зогсчих уу?

Э -Тэг ээ. За ингэсгээд буучихая.

:

Өмчтэй, газартай болох гэсэн өнө холын зорилго тээж яваа 60 гарсан буурай машинаас буун гэрээдээ гэлдэрлээ.

.

Төрийн ажил том нүсэр, миний халтуур хийтэй адилгүй л байдаг байх. Гэхдээ товлосон ажил нь хойшилсон, цуцлагдсан бол яаралтай зарлаад олон түмэнд хэлчихэж баймаар юм. Надтай таарсан энэ буурай шиг хэчнээн хүн энэ өдөр газрын албыг зорьж цаг нервээ барсан юм билээ. Инээдмийн баяр болохоор уурласангүй, төрийнхөнд зүгээр л бухимдлаа...

 :

2.Ажлын газрынхан хуураад л

Модны хоёроос хавтастай бичиг барьсан нэгэн ах хүү их яаруу гар өргөсөөр суулаа. Эелдэгээр мэндлэн суухдаа холгүй яваад буухаа ч мөн хэлэв.

.

Х -За ах их яаруу явах чинь. Өнөөдөр инээдмийн баяраар хэр хууртав даа.

З/зорчигч/ -Өглөө ажил дээр хууртагдсаан ккк. Ажлын газрынхан чинь хуураад байхын байна ш дээ.

Х -ккк. Тэгээд яаж хууртав даа?

А -Ажлын газрын охидууд тэнд чинь толбо болчихсон байна, тэрийгээ тэнд мартчихлаа ч гэж байх шиг ккк.

Х -Манайхан чинь баярыг их өргөн тэмдэглэдэг болжээ. Чигээрээ яваад байх уу?

А -Өө тийн. Соёлын төв өргөө энэ тэрд чинь их том баяр болох гээд байгаан биш үү тэ. 4 сарын 1-нд чинь их гоё гоё программуудаа тоглоно гэсэн үү. Гэхдээ их л үнэтэй тоглодог юм шиг байна лээ.

Х -Нэг билет нь 60 мянга гэж дуулдсан уу?

А -Өө тийм байх өө. Их л үнэтэй тоглох юм гэсэн. Улаан хивс энэ тэр дэвсээд, хошин шогийнхон чинь бөөнөөрөө тоглохын гэнэ лээ. Ах нь ингээд буучихая дөө. Цаашаа ойрхон болохоор алхчихна.

 :

3.Өргөн сэдвээр ярьсан нь

Дулаан ороод хүмүүс такси барих нь ховордсон бололтой. Нэлээд хэд хүнгүй тойрч явсны эцэст хүүхдийн 100-ын тэндээс ажил хэрэгч байрын залуухан эмэгтэй гар өргөв. Баян Монгол хорооллын тийшээ гэсээр суусан эмэгтэй өнөөдөр ажил ихтэй байснаа гайхсаар суулаа.

Хүний нөөц хийдэг гэх энэ эмэгтэй их л яриа бололтой, циркийн хажуугаар өнгөрөх үеэр машины баруун талын цонхонд нүүрээ наах шахан харснаа, гайхсан бололтой яриа дэлгэлээ.

:

Э/эмэгтэй/ -Хүүш энэ циркийн чинь хананы хуваалтаар нь долгиолуулаад юу хийгээд байгаан бэ. Асар шиг. Арай зун өргөтгөл хийгээд задгай кафены газар ажиллуулах гэж байгаан биш биз дээ ккк. Тэгэхээс сийхгүй л байх.

Х -Циркээс болоод Асашерюү, Магнай 2 чинь их ширүүн тэмцээд байгаан биш үү тэ.

Э -Намайг дэлхийг эргүүлж байхад чи хаана, юу хийж байсан юм л гээд байгаа харагдсан. Бас хүнийг арай л тэгэж хэлж болохгүй л дээ.

Х -Уг нь монголчууд Дагвааг улсынхаа нэрийг гаргасан гээд их хайрлаж, хүндлээд байгаа биз дээ.

Э -Хүний хүндлэл дааж чадахгүй, онгироо гар юм шиг байна лээ.

Х -Тэр циркийнхэн нь сүүлд бас хурал энэ тэр хийгээд байх шиг байсан. Дагвааг өмөөрөх юм болов уу гэсэн чинь эсрэг юм яриад байх шиг байна лээ.

Э -Уг нь Дагвааг циркийг авлаа гэхээр нь за одоо л нэг юм өөд татах нь гэж бодож байсан чинь зөндөө л удлаа ш дээ. Бахь байдгаараа л байна.

Х -Нээрээ Аса цирк болоод удаж байгаа байх шүү тэ.

Э -Тнх. Өвөл Оросын мөсөн цирк ирээд манай тайз энэ тэрийг хараад голж л байсан байх даа. Өмнөөс нь ичиж байгаам чинь. Арай л өрөвдмөөр. Тэд нарт нэг сумын төвийн клубт ирсэн юм шиг санагдсан байх оо.

Бид хоёрыг циркийн талаар буу халан явж байтал урд явсан машины арын цонхоор нөгөө Японы хатчи билүү нэг нохойны тухай гараад байдаг кинонд тоглосон шиг адилхан нохой орчин тойрноо их сонирхон толгойгоо соотогнуулж байна. Түгжрэл ихтэй байсныг ч хэлэх үү, тэр хавьд явж байсан машинтай явган хүн бүр л тэр нохойг харж өхөөрдөцгөөлөө. Манай хүүхэн ч нэлээн сэтгэл хөдлөлтэй.

Э -Хүүш энэ нохой чинь харин цирк үзүүлчихэж байгаан биш үү ккк. Хөөрхийн. Амьхандаа энэ нохой өөрөө юм сонирхоод хараад байгаа юм байхгүй. Тэгсэн чинь эсрэгээрээ хүмүүс сонирхож, мишээгээд ккк.

Х -Хэхэ. Харин тийн.

Бид ийн ойр зуур ярилцсаар нарны замаар явах зуур циркийн тухай яриа маань нохой руу шилжээд, удалгүй тэр хавиар баригдаж буй барилгууд руу хазайв.

Э -Одооны энэ орон сууцны барилгуудын дэргэд нэмж барилга бариад аймаар чимээтэй. Шөнө унтуулдаггүй цаг нь эхэллээ дээ.

Х -Аравдугаар хорооллын Голден паркт миний нэг таньдаг хүн хүүгийндээ очиж хоносон чинь маргааш нь үгээ хэлчихсэн явж байсан. Байранд орсон гэж онгироод хүүгийндээ ирж хоносон чинь хажуу айлынх нь хүний компьютерээрээ чатлаж байгаа, баазлах чимээ сонсогдоод, бас дээд айлых нь 00-ын усаа татах энэ тэр  толгой дээр нь л ус асгаж байгаа юм шиг аймаар сонсогддог гээд үглэчихсэн явж байна лээ ккк.

Э -За яршиг аа, арай ч дээ ккк. Хажуу өрөө хөлсөлж байгаа юм шиг айн.

Тэрбээр нарны замаар явж байхад нэгэн 5 давхар үргэлжилсэн нэлээд том дутуу баригдсан обектийг заагаад “Энэ олон улсын нэлээд том зочид буудал болох гэж байгаад ямар ч ашиггүй гэдэг нь тодорхой болоод барилгын ажлаа зогсоочихсон ш дээ. Одоо зарах гээд байгаа юм шиг байна лээ” гэв.

Х -Өө тийм үү. Энийг чинь дөнгөж барьж байгаан гэж бодоод байлаа.

Э -Үгүй ээ, энэ чинь ийм байдалтай олон жил болж байгаа ш дээ. Ийм том байгууламж болохоор худалдаад авчих хүн байхгүй. Ингээд байгаад байгаа юм шиг байна лээ. Одоо энэ 13-т байгаа Кемпински байна ш дээ. Энэ чинь бас гадаадад эзэнтэй зочид буудал юм шиг байна лээ ш дээ. 00 цаас, сальфетк нь хүртэл бусад орны салбаруудтайгаа ижилхэн байдаг гэсэн. Энийг тийм маягаар л өндөр зэрэглэлтэй явуулах гэж байгаад Монголд ямар ч ашиггүй гээд больчихсон гэсэн. Угаасаа тийм өндөр зэрэглэлийн буудалд хүн буулаа юу. Монголд чинь жуулчид хэр ирдэг билээ. Угаасаа ч ашиггүй л байсан биз дээ.

Х -Уг нь гадны нэр хүндтэй хүмүүс ирэхэд нүүр тахлахаар галзуу ганц зочид буудал байхад зүгээр л дээ тэ.

Э -Ер нь Монголд олон хүний суудалтай танхим гэж байхгүй, чуулга уулзалт энэ тэр зохиох ямар ч боломж байхгүй ш дээ. Манайх өөрөө гишүүн орон гэж байж томоохон чуулга уулзалтыг эх орондоо нэг их хийе ч гэдэггүй, хийлээ ч олигтой газар байхгүй. Олон улсын чанартай тэмцээн наадам зохион байгуулахгүй. Одоо байгаадаа л бараг сэтгэл нь ханачихаж байгаан биш үү бараг. Хэдэн шамбааралдсан орон сууц бариад байхаас өөрөөр хөгжихгүй. ...Наад петровисынхоо цаад уулзвараар баруун эргэчих.

Х- Нээрээ л олон улсын тэмцээн ховор болдог байх шүү.

Э -Тийн. Цөөн хүн оролцдог жүдо, бокс энэ тэр л зохиогддог биз дээ. Арчаагүй юмнууд.

.

Ийнхүү цирк, зочид буудал гээд баахан барилга байшингийн талаар хуучилсаар өнөөх эмэгтэй маань Баянмонгол хорооллын харалдаа нэгэн шинэ баригдаж байгаа хорооллын урд буулаа.

 .

4. “Х” зорчигчид

Халдвартын эмнэлгийн автобусны буудал дээр нэгэн ууртай, үг ч дуугардаггүй зорчигч машины маань хаалгыг саваад буусны дараа тэндээсээ чигээрээ 13 руу өгсөх гэснээ түгжрээ ихтэй болохоор нь буцаж эргээд Хавдар судлалын эмнэлгийн хойгуур орон орон сууцны барилгуудын дундуур өгсч явлаа. Орой гэгээ тасарч байсны зэрэгцээ гадаа ч нэлээд жихүүн болж ирэв. Тэгтэл богино савхи өмсч, үс гэзгээ ороочихсон өсгийтэй гуталтай өндөр гунхсан хүүхэн гараа өргөсөөр суулаа. Ийм ганган байж яагаад амандаа хар маск зүүчихсэн юм болоо гэсэн шүү юм бодоод зогстол арын суудалд суугаад гэнэт бүдүүн эр хоолойгоор “Модны хоёр орчий” гэхийг нь сонсоод цочих шиг болж эргэн харвал хиймэл сормуус нааж, эмэгтэй болохыг их л хичээн зузаан будсан эрэгтэй хүн байж намайг ангайлгалаа. Бодвол нөгөө манин ч билүү тэр нь бололтой. Би ч үг дуугүй толгой дохиод, хэлсэн зүг рүү давхилаа. Гэтэл өнөөх хүүхэн ч гэх юм уу, залуу ч гэх үү зорчигч маань бас л бүдүүн хоолойгоор “Цонхоо хаачих даа, муухай шороо орж ирээд байна” гэх нь тэр. Тэгснээ нэг утас руу залгалаа даа. Цаана нь эмэгтэй хүний шингэн хоолой сонсогдов. “Би одоо хөдөлж байна. Такситай явж байна аа найз нь, одоо очоод чамайг авъя. Бэлэн байж байгаарай. Гадаа чинь очоод дохий. Хурдлахгүй бол цаад дэлгүүр чинь хаалаа” гээд утсаа тасаллаа. Би ч “За ямартай ч найз нь ядаж эмэгтэй бололтой” гэсэн шүү юм бодож яриа өрнүүлье гэж бодлоо. Гэхдээ “Х”  зорчигч маань надтай үг дуугарсангүй, би ч яаж яриа эхлүүлэх учраа олохгүй явсаар модны 2-ын тэнд нэг орон сууцны барилгын харалдаа зогсов. Өнөөх зорчигч маань дахиад түрүүний найз руугаа залган “ирчлээ, хурдал гараад ир” гээд утсаа таслав. Удалгүй богино бариу палажтай, хар шилэн тирко өмссөн, үсээ задгай тавьсан өндөр хүүхэн гарч ирээд зогсчихов. Бодвол манай зорчигчийн найз нь бололтой. Би заавар ёсоор машины гэрээ анивчуултал гайхамшигт бэлхүүсээрээ гунхсаар ирээд, машины урдуур гарахыг нь харвал яс юман дээр эрэгтэй хүн бололтой. “Х-2”  гунхсаар машины арын суудалд найзтайгаа зэрэгцэж суулаа. Эхний “Х” надад хандан “Билэг дэлгүүр орчий. Чигээрээ өгсчих” гэлээ. Ингээд тэр хоёр баахан гоо сайхны хагалгааны талаар ярсаар, миний гайхшрал алмайрал үргэлжилсээр. Сүүлд суусан залуу царай нь эрдүү ч гэсэн эхний суусан найзыгаа бодвол дуу хоолой нь арай шингэндүү болохоор царайг нь хараагүй бол ч эмэгтэй хүн гэж андуурмаар байлаа.

.

З/зорчигч/ -Ёооё ёстой өнөөдөржин өчнөөн олон шинжилгээ өглөө ш дээ.

Н/найз/ -Нөгөө хэд чинь залгасан ш дээ. Би цагийн дараа очно гээд хэлчихсэн.

З -Нөгөө Сэкү чинь давхраа хийлгэсэн байна лээ ш дээ.

Н -Сэкү юу?

З -Тийн. Тэгээд гэртээ хэвтжаагаан байна лээ.

Н -Тийм үү?

З -Тнх, Одко тэгжийлээ.Одко бас давхраа хийлгэсэн гэсэн. Давхраагүй юмнууд зүгээр давхар хийлгээд.

Н -Би бас хийлгэе гэж бодоод байгаа ш дээ. Гэхдээ нэг хийлгэж байгаагийнх сайн хийдэг газар хийлгэмээр байна. Нээрээ чиний хамрыг хэн хийсийн бэ?

З -Нөгөө Оюун эмчээр хийлгэсий ш дээ. Чи л үсээ ороочихгүй. Намайг заавал үсээ бас ороо гээд байх.

Н -Үгүй ээ чи ороохгүй бол ёстой муухай харагданаа.

Ярианаас нь сонсоод байх нь ээ сүүлд суусан залуу нь маргааш шинжилгээ өгөх гээд тэгээд өмнөөсөө найзыгаа оруулах гэж байгаа бололтой.

З -Хоёулаа тэгээд маргааш адилхан хувцаслах юм уу?

Н -Аанхаан. Чи үсээ ороогоод, миний цагаан туфлыг өмсчих. Шилэн тирко өмсөөд дээгүүрээ бариу юм өмсчихгүй юу.

З -Би тирко өмсмөөргүй байна аа. Тэрний оронд өмд өмсөөд чиний туфлыг өмсчихье. Тэгээд гоё ягаан цүнхээ бариад, ягаан ороолттойгоо хослуулчихъя.

Н -Тэгэхээр чинь хоёулаа өөр болчий ш дээ.

З -Яадаг юм бэ. Тэр тэнэг сохор авгай ялгах ч үгүй ккк.

Н -Ялгаж магадгүй шүү. Гэхдээ яг чамайг оронгуут би тэр авгайгийн утас руу залгачихъя тэ ккк. Балай авгайгийн утсыг ёстой хангинуулчихъяа ккк.

З -Өглөө хэд гэж явахын?  9 үү 10-аас уу.

Н -8 гэхэд оччихсон байя л даа.

З -Эмч нар нь 8 гээд ирэхгүй дээ.

Н -Мөнгийг нь төлсөн юм чинь эртхэн оччихоё л доо.

З -Төлбөр төлөх нь хамаагүй ш дээ. Эмч нар нь 9 гээд л ирнэ.

Н -За за. Өглөө зүрхний бичлэгээ хийлгээд хэвтжийсэн чинь нөгөө эмч минь ороод ирсэн. Над руу хараад л байна лээ ккк.

З -Би хагалгаанд орохдоо шинжилгээ өгөөгүй ш дээ. Намайг өглөө эрт ирээрэй гэхээр нь би албаар 10 болж байхад очсон чинь яараад байна бушуу ор гээд. Тэгээд орсон ш дээ.

Н -Тийм үү ккк.

Хороолол руу явах замд фм-ээр явж байсан дууг сүүлд суусан нь уянгалуулан дагаж дуулах нь яг л эмэгтэй гэж эндүүрмээр санагдав. Удалгүй эхний суусан залуугийн утас дуугарахад манай “Х” их л ялдмаар донж маяг төгс дуугаран утсаа авлаа.

“... байна уу. Сайн уу юу байна. Найз нь гадуур явж байна. Айн. Авгайтайгаа яасан эвлэрсэн үү. Болж дээ. Найз нь хороололд явжийна. Айн... Үгүй ээ, үгүй, юу гэж шоуддаг юм. Найзтайгаа л явжийн даа. За за тэгэж байгаад залгая” гээд утсаа тасаллаа. Уулздаг найз залуутай ч юм шиг болоод явчихав.

Н -Би ер нь өнгөрсөн жил чамтай л цуг орчихдог байсан юм. Одоо үнэ нь аймаар өсчихсөн. Сая 900 ч гэх шиг арай аймаар.

З -Үснийхээ урд хэсгийг ороосон чинь би аймаар том толгойтой харагдаж байна уу?

Н -Угаасаа үсээр ороочихоор толгой том харагдаад байдаг ш дээ ккк.

Одоо ингээд эргээд зогчихоорой. Аз хүүхдийн их дэлгүүрийн харалдаа.

З -За за энд буугаад цаашаа алхчихая дөө. Угаасаа ойрхон ш дээ.

Н -Гарын чинь хумсыг харъя даа. Чи хумсаа будах юм уу?

З -Хэзээ?

Н -Маргаашаа өглөө, явахдаа?

З -Би будаад л орчихьё  л доо чамтай адилхан.

Н -Тэгвэл улаанаар будаарай за. За за яахын цагаанаар будчих.

З -Би угаасаа өнөөдөр хумсаа янзлуулъя гэж бодоод байгаа. Би нээрээ маргааш онгорхой цамцаа өмсөөд орчий тэ. Чамаас болоод би бие рүүгээ зүү шаалгах гэж байна шүү.

Н -ккк за за

.

Залуу ч гэх үү бүсгүй ч гэхүү хоёр сонин хоршил найзууд ийн хөөрөлдсөөр мөнгөө төлөөд машинаас буулаа. Нөгөө Бооёо нэг хошин шог дээр нэг найзтайгаа Английн виз авах гээд “Honey, Honey” гээд байдаг даа. Яг тэрэн шиг хоёр “Х” миний машинд арай л үнсэлдсэнгүй, бусдаар бол харьцаа яриа янзтай, эрдүү хоолойтой ч урин зөөлөн эелдэг яриатай, бие хаа гэж согоо ....гэхдээ л  эр баргил хоолойтой.

 :

Ая тухтай сайхан амраарай та бүхэн минь... Такси №70 дахь дугаар ирэх баасанд гарах байх шүү гэдгийг дуулгаж, хүлцэл өчье. Би эмч домчоор явах ажилтай болсон байгаа тул халтуурт гарахгүй хэд хонох болсон учирлал байгааг минь хүлээн аваарай манайхаан.. Түр баяртай....

:

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
Өнөө:
Порноо
2023-12-10
Оорондоо:
Гоё
2021-07-25
baagii:
gazriin sedveer bichsen zuilee jaahan nyagtalj haraach ee. shal hudlaa, logikgui zohiol bna. hoovon l gazar geed buhimdaad bgaagaar oilgogdood bna daa. emee zugeer l dagasan bna.
2014-04-15
хоовон:
хоовон залууд ар гэрт нь ямар нэг асуудал явдаг гарсан болов уу тэгээгүй бол ингэж зэсрэхгүй л хүн байгаам даа шууд.мн энэ булангаа хаагаагүй байх
2014-04-11
haachiv:
ene hoovon tanil, hoovond gsn nertei 2 neg hun bshd. hoovond ataarhdg yumu durguigee ilerhiilj bga tsarai ni yum bhda, archaagui amitan
2014-04-09
haachiv:
daraagin dugaar yasn udaj bnaa, ene teneg humuus hachin hachin yum bicheed hoovong gomdootsiin boluu, hoovon hen bh ni hend hamaataiin be, er ni huvi hunii hen bh yamr bh ni bu*d yamr hamaatain, hoviin chanartai yum bichij suudg hachin yumnuud unshihaa l bolichoochde. hoovon, daraagin dugara hurdan bicheerei. amjilt )))
2014-04-09
hulguu.:
taksichind cham shig mulguu tolgoit tiim ch olon bish baihaa gej bodoj baina. hoovondoo amjilt.
2014-04-08
taksichin:
zarimiig ni uidaahguin tuld zohiol bichih heregtei yuu, yostoi yarsig l baina, tiim deeeree tulval zohiol unshih durgui ni iluu olon gej medeerei.
2014-04-06
хүрэл:
хоовон хаачив өнгөрсөн оны нэг дугаар дутуу байгаа одоо энэнтэй 2-н өртэй болж байна шүү
2014-04-04
taksichin:
zarimdaa jaahan hetruulj, zohiol bichchih geed baidgaas bish uul ni zugeer l dee, biznes bolgochiholguigeer amidral heveer ni bailgaval ene bulan "urt naslana" aa.
2014-04-04
hoovond:
hoovon chi gomo naraatai ih adilhan turhteiguu meddeguu
2014-04-04
hoovond:
hoovon chi gomo naraatai ih adilhan turhteiguu meddeguu
2014-04-04
hoovond:
hoovon chi gomo naraatai ih adilhan turhteiguu meddeguu
2014-04-04
hoovon tanil:
hoovon huh chini uuruu aimaar nariihan bilhuustei aimaar nariihan hooloitoi aimaar tsarai muutai 45-47orchim nasni erchuudee iluu sonirhdog x ah baidgiishde
2014-04-04
хүрэл:
газар гэснээс энэ хурган дарга нарын хүнд суртал арай дэндүү байна аа хотоос бүүр холоо 40 гаран км хол жижигхээн сууринд газар авах гэхээр өгөхгүй юм хэнээсээ хармалдаг байна аа заавал хотоо тойрч шамбааралдах алба байна уу монгол хүн монголдоо хаана ч хэний ч дарамтгүйгээр амьдарч болмоор яахав ёс ёмбогор гээд албан ёсны хүсэлт гаргахаар тас гэдийчих юм өгөх юм л хараад байна аа даа
2014-04-03
хүрэл:
ажил ихтэй хоцорч л унших болж байна даа хажуугаар нь зуслангаа бэлэн болгох гээд давхцаж байна аа
2014-04-03
taxi:
jinehene amidraliig tolidogch amjilt husie
2014-04-03
юм-үз:
сайн байцгаана уу? зиа..к, хоовонгийн маань ажлар нэг иймэрхүү сонинтой байжээ.
2014-04-03
хөөвөн-д:
таны бичлэг инээдгүй уйтгартай болоод л байна шүү. жаахан чармайгаад, дэвлээд байвал уг нь болно доо. чанаргүй бичиж байснаас удаан хугацааны дараа чанартайг нь оруулсан дээр дээ хөөвөн минь
2014-04-02
Оорондоо:
Гоё
amjilt:
ulam sain bicheerei
2014-04-02
ayatungaa:
hoovondoo amjilt bie bodooroi sonin sonin uym ch ih unshij bainaa hoovon bayarlalaa amjilt
2014-04-02
sumaa:
shan zuiltei uchirval bicheed bgaarai bid huleegeed l unshdag bolchihjee kk
2014-04-02