Ромын Пап нүглээ наминчлав
2014-04-02

Ромын Пап лам Францис нүглээ наминчилсан тухай “www.globalpost.com” мэдээллээ. Пап лам өөрийнхөө хүсэлтээр сэтгэл дотроо хуримтлагдсан бүх муу бодол санаа, гараар, нүдээр үйлдсэн гэмээ Ромын Мариа эхийн сүмийн эцэг ламтанд тоочиж, байнга зүүдлэгдэх болсон зүүднийхээ тухай ярьсан гэв. Францис сүүлийн хэдэн сарын турш цусаар будагдсан бяцхан охиныг зүүдлэх болсон гэнэ. Тэрбээр “Зүүдэндээ охиныг яагаад цусаар будагдсан байхыг асуухад охин маш чангаар уйлж, худалч хуурамч амьтан хэмээн орилдог” хар дарсан зүүднийхээ тайлалын тухай эцэг ламаас асуухаар ирсэн нь энэ аж.

Эцэг ламтан Францисын зүүдний талаар “2014 он энэ дэлхийд маш олон өөрчлөлт гарахыг зөгнөсөн бол зүүдэнд дотор цусаар будагдсан охин гарч байгаа нь олон мянган гэмгүй хүүхэд бусдын золиос болж, чангаар уйлж буй нь цэргийн хүч дэлхийг эзлэх магадлалтай” хэмээн тайлж тайлбарласан байна.

1944 онд Ромын пап лам Жорж цусаар будагдсан дэлхийг зүүдэлж байжээ. Энэхүү зүүдийг “Дэлхий дээр амьдарч буй маш олон хүн амиа алдах болно” гэж тайлжээ. 1939-1945 оны хооронд үргэлжилсэн дэлхийн II дайны уршгаар гэм зэмгүй 60 сая хүн амиа алдсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
eeeeeeeeeee:
1934 ond zuudelsn bailgui
2014-04-03
eeeeeeeeee:
eeee huurhiii tuuhe unshchaad orchuulgaa hiildeee 1944 ond chin tertei tergui papiig zuudelsn zuudleegui delhii tsusand umbaj bsan shuudeeeeeeeeeeeeeee setguulch nertei hognuudaa ha.laacheeee
2014-04-03
keke:
ym mani bad mi xym
2014-04-02
зочин:
ану юу л хийж гай болох бол.
2014-04-02