Авто оношлогооны төвүүд амралтын өдрүүдэд ажиллана
2014-04-03

Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн. Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар энэ сарын 15-наас эхлэн ирэх сарын 31-ныг дуустал Авто оношлогооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргалаа.Мөн ирэх жилээс авто тэээврийн оношлогоо, татвар хураах ажлыг машины дугаарын төгсгөлийн тооноос хамаарч өөр өөр сард авто оношлогоонд оруулж, татвараа иргэдэд хүндрэлгүйгээр төлөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй талаар ч санал солилцжээ.
,
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин