АНУ-ын цэргийн баазад халдлага гарчээ
2014-04-03

АНУ-ын Техас муж дахь “Fort Hood” цэргийн баазад нэг этгээд халдлага үйлдэж, нэг цэрэг амиа алдаж 14 хүн шархадсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Миний зүрх эмзэглэж байна. Америк аюулд орлоо” хэмээн мэдэгджээ. “Fort Hood” нь 45 мянган цэрэг, 89 мянган иргэний албан хаагчтай дэлхийн хамгийн том цэргийн бааз юм. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан бөгөөд ямар шалтгаанаар халдлага үйлдсэнийг судалж байгаа гэнэ.

1

2009 оны наймдугаар сард “Fort Hood” цэргийн баазад Маж Нидал Хасан гэх буутай этгээд нэвтэрч үүргээ гүйцэтгэж байсан 13 цэргийг буудан хөнөөж, 32 хүнийг шархдуулсан юм. АНУ-ын дээд шүүхээс Маж Нидал Хасанд цаазаар авах ялаар оноож, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ялыг гүйцэтгэсэн билээ. Тэрээр халдлага үйлдсэн шалтгаанаа “Афганистанд байрлаж буй Америкийн цэргүүдээс Талибаны босогчдыг хамгаалахын тулд гал нээсэн” хэмээн тайлбарлаж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
suir:
america suirvel taarna daranguilagch hutgan uimuulj yas hayagchd
2014-04-03
коммунист биш:
империализмын сүйрэл гарцаагүй нь үнэн бололтой.
2014-04-03
uuuuu:
tiimee obama unen helj. amerika suireliinhe irmegt irsen.
2014-04-03