Жиргэхийг хориглосон Ерөнхий сайдаа эсэргүүцэв
2014-04-03

Туркийн нийслэл Истанбул хотод олон нийтийн сүлжээг хязгаарлаж хориг тавьсан Ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоганыг огцрохыг шаардсан 50 мянга гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.globalpost.com” мэдээллээ. Жагсаалд оролцож буй иргэд Ерөнхий сайдаа ард түмний амьдралд хэтэрхий их хошуу дүрж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад саад учруулж байна хэмээн буруутгаж байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган өнгөрсөн сарын сүүлчээр улсын нууцлалын зэрэгтэй материал мэдээлэл “Twitter”-ээр ямар ч хяналтгүйгээр тархаж байгаад хориг арга хэмжээ авч хаах шийдвэрт хүрсэн юм.

1

“Social media” группын судалгаагаар Турк улсад 5.2 сая идэвхитэй жиргэдэг болжморууд байдаг хэмээжээ. Өчигдөр болсон жагсаалын үеэр жагсагчдын 90 хувь нь “Twitter”-ийг нээхийг шаарджээ. Энэ сарын 1-нээс эхлэж “Youtube.com”-ийг ашиглахыг хориглосон юм. Эрдоган энэ тухайгаа “Youtube өсвөр насныханд буруу үлгэр дууриалал өгч байгаа” хэмээн мэдэгдэж ирэх сараас эхэлж “Facebook”-ийг хаах бодолтой байгаагаа хэлсэн юм.

Хэрвээ “Facebook”-ийг хаасан тохиолдолд тус улсын оюутан залуус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин