Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардав
2014-04-03

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн хуулийн талаар  намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Уг хэлэлцүүлгийг  МАН-аас зохион байгуулж байгаа юм.  Уулзалтад 13 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

:

-Намрын чуулганы завсарлагаанаар МАН орон нутагт ажилласан.  Энэ үеэр иргэд ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцооч ээ гэдэг асуудлыг  МАН-аас шаардаж байна.  Бид өмнө нь энэ асуудлыг хөндөхөд Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохгүй. Нийгэм, эдийн засгийг хүндрүүлсэн Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдтай хариуцлага тооц гэсэн асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь Засгийн газар хоёр сайдаа буруугүй гэж  хамгаалаад, эрх баригчид огцруулаагүй. Харин өнөөдөр ард иргэд Засгийн газартай хариуцлага тооц гэсэн асуудлыг тавьж байна. Сонгуулийн хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор хэлэлцэж байгаа. Санал тоолох машинаар санал тоолох нь луйвар үүсэх магадлалтай гэж Америкчууд үзжээ. Тиймээс хяналтын тооллогыг  хөндлөнгийн төлөөллөөр гараар тоолох ажлын байгуулаад явж байгаа юм байна.  МАН-ынхан үүнтэй санал нэг байгаа. Германд сонгуулийн саналыг гараар тоолдог юм билээ. Тиймээс МАН саналын хуудсыг гараар тоолох  байр суурин дээр нэгдсэн байгаа. Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг С.Баярцогт ахалж байгаа нь ёс суртахууны хувьд буруу юм. Ёс суртахууны алдаа гарган  УИХ-ын дэд даргаасаа огцорсон хүнийг Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлуулдаг нь буруу гэлээ. Ингээд улс төрийн намын генсекүүд байр сууриа хэллээ.

.

Эрх баригчид юу ч хийхгүй байна

.

МНН-ыг төлөөлж н.Мөнхбаяр:

-Эрх баригчид эх орныг минь мансууруулж байна. Улс орон хөгжиж байна, хамаг зүйл сайхан байна гээд хий хоосон үгээр согтууруулж байгаа. Эрх баригчид эх орондоо юу ч хийхгүй байна. Бид амьдралаа өөрчлөх цаг боллоо. Эрүүл нийгмийн төлөөх хувьсгал хийх цаг нь болжээ. Их өр, эдийн засгийн хямрал, бондын хүү гээд асуудлаас их юм алга. Засгийн газар сайн сайхан зүйл хийнэ гэж амласан ч эсрэгээрээ ажил нь явж байна. МНН Засгийн газрыг огцрох цаг нь болсон гэж үзэж байгаа. Хоёр хуулийн өөрчлөлтийн асуудлаар  өмнө нь бид байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн болон Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа С.Баярцогтыг  өөрчлөх саналтай байна. УИХ-ын хаврын чуулганд намуудын төлөөллийг оролцуулж байхаар тусгах хэрэгтэй.

.

Монголын төр "хар"-гүй  байгуулагдах хэрэгтэй

.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав:

-Эдийн засаг хүнд байна гэлээ. Манай урд хөршийн эдийн засаг ч хүндэрсэн байгаа. Хятад эдийн засгаа аврахын тулд бүх аж ахуйн нэгжүүддээ зээлийг чөлөөтэй өгч байна. Ингэж томоохон үйлдвэрүүдээ санхүүгийн зогсонги байдлаас хүчээр гаргаж байгаа юм. Манайх үүнтэй адил  өнөөдөр нэмэлт санхүүжилт хийх шаардлагатай юм.  Эдийн засгаа сэлбэх ёстой.  Улс төрийн болон Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт манай намын төлөөлөл орсон. Системийн буруу гэж байхгүй. Холимог системээр сонгуулийг явуулж байгаа. Сонгуулийн тогтолцоонд тойрогт нэр дэвшээд эргэж жагсаалтад орох магадлал өнөөдрийн төсөлд байгаа. Энэ гулгадаг тогтолцоог халах хэрэгтэй. Сонгуулийн автомат машиныг хэрэглэхгүй байх талаар намууд нэгдсэн байр суурьт хүрмээр байна. 1,3 сая сонгогч бол цөөхөн шүү дээ.  Автомат машинаар тоолсон хэдий ч хяналтын тооллогыг гараар тоолдог байх хэрэгтэй. Монгол Улсын төр харгүй байгуулагдах хэрэгтэй юм.

:

Сөрөг хүчний тухай хуультай болъё

.

Иргэний хөдөлгөөний намын төлөөлж Ж.Зана:

-Улс төрийн нам бол улс орныг хөгжүүлэх хэтийн зорилготой байгууллага. Харин Улс төрийн намын тухай хуулийн төслөөр татан буулгах агуулга орж ирсэн байна лээ. Улс төрийн намын тухай хууль бол уг эвлэлдэн нэгдэх агуулгатай байсан. Тийм учраас хуулийн зорилтыг тодорхойлохдоо Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын гэрээ конвенцтой зохицуулах хэрэгтэй. Сөрөг хүчний тухай хууль гэж гаргах нь зүйтэй. Энэ хуулийг батлаагүйгээс эрх баригчид дангаараа ноёлж байна. Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг өргөтгөн байгуулах хэрэгтэй юм. Засгийн газраас ард түмний амьдралд хандаж байгаа хандлага, эрх баригч намын бүлгийн даргын мэдэгдэл зэргийг хараад байхад Засгийн газар аль хэзээний огцрох шаардлагатай.

.

Улс төрийн намууд нэг талдаа гарах хэрэгтэй

.

МҮАН-ыг төлөөлж Г.Цогтгэрэл:

-Монголын улс төрийн намууд бүгд нэг талдаа байх хэрэгтэй. Сөрөг хүчин хангалттай байна. Ажилгүйдэл, ядуурал гэсэн сөрөг хүчинтэй бүгдээрээ хамтарч тэмцэх хэрэгтэй. Сонгуулиар хэн ч гарч ирсэн ажиллаж чадах төрийн системийг урлах хэрэгтэй.  Бид гарцыг олох хэрэгтэй. Үндэсний зөвшилцөл бидэнд  хэрэгтэй юм. Ядуурал, ажилгүйдэл гээд олон асуудлын үндэс нь төрийн хэрэгжилтийн  механзмын ядуурал. Орон сууцны ипотекийн зээл айл бүрийг мөлхүүлж байна. Энэ бүгдийгээ ухаарч, сэхээрэх хэрэгтэй. Алдаагаа засахын тулд бүгд нэг талдаа гарах хэрэгтэй. Монгол түмэнд сөрөг хүчин байх ёсгүй.

:

Ийнхүү улс төрийн намын төлөөллүүд байр сууриа илэрхийж байлаа.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хутган буснуйлагч ман монхбат:
улс орноо буу хогжуул болж огвол олон засаг сольж ард тумнийг ядуу болго . энэ бол манай ман ийн лоозон . чи бол ийм л бодолтой халзан толгой . тамын тогооний улгэрийг ман жинхэнэ утгаар нь хийх юмаааа . одоо болиочээ битгий ард тумний нэр бариад байлдаа монхбатаа улс орноо бодоочээ ман минь ээ
2014-04-04
irgen:
mongoliig horloh sanaatai. hutsvaa gej helii dee.
2014-04-03
dorj:
busee changal ajil hii bitgii tansagal arhi baga uu nom unsh
2014-04-03
зочин:
яана ааа, улам л үнэ нэмэгдээд байх юм, ард иргэд бид чинь хоолоо авч дийлэхээ болилоо, өдөр бүр л юм ны үнэ өсөж байна, улсын мөнгө идэж уудаг луйварчид үүнийг анзаарах сөхөөгүй байх шиг, улам ихийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийхээр,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2014-04-03
zochin:
kkkkkkk chi ajlaa hii. hoolondoo orson chn tr l um bga biz. amidral unen barzgar bn
2014-04-03
zochin:
kkkkkkk chi ajlaa hii. hoolondoo orson chn tr l um bga biz. amidral unen barzgar bn
2014-04-03
ккккккккккк:
мөнхбатаа би л лав чамд тэгж хэлээгүй шүү хавар хаварын синдром минь эмнэлэгт үзүүл, хариуцлагаа өөрсдтэйгээ тооц, монголчуудын хөрөнгөөр ман-гарууд та нар баяжиж өнөөдрийн энэ байдлыг иргэдэд үлдээгээ биздээ, дэмий юм дэмий шүү
2014-04-03