Виктор Янукович: Би Украинаас зугтаагүй
2014-04-03

  

Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр “Associated Press” агентлагт ярилцлага өгч, өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

6

-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Украинд хэзээ очих төлөвлөгөөтэй байна?

-Энэ сардаа багтааж очих төлөвлөгөөтэй байгаа. Ирэх тавдугаар сарын 27-нд болох  Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл цэгцлэх цэвэрлэх ажил нэлээдгүй байна.

6

-Та төсөөлөн бодсон уу. Украинчууд таныг хэрхэн хүлээн авах тухай. Украины шинэ Засгийн газар таныг эх орноосоо урвасан нэгэн хэмээн мэдэгдсэн. Тус мэдэгдлийн дараа Виктор Янукович гэх эрхмийн эсрэг хэдэн ч хүн нэгдэв?

-Би Украинаас зугатаагүй. Би одоо хүртэл Украины хууль ёсны бүрэн эрхт Ерөнхийлөгч. Энэ үнэнтэй хэн ч маргахгүй. Эх орноосоо нууцаар гарсан гээд урвагч болчихгүй. Украины ард түмэн нэг л зүйлийг андуураад өнөөг хүртэл үл ойлголцол бидний дунд байсныг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бүх үл ойлголцлыг зогсоохын тулд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Би өмнө нь хэлж байсан. Дахиад л хэлье. Украины шинэ Засгийн газар гэж нэрлээд буй тэр эрхмүүд бол жинхэнэ урвагчид. Харамсалтай ч гэсэн энэ бол үнэн түүх. Виктор Янукович Украины хууль ёсны Ерөнхийлөгчийн хувиар Украины хилийг бардам давах болно.

6

-Украины нэгээхэн хэсэг Крым ОХУ-ынх боллоо. Шинэ Засгийн газрын хэлсэнээр, таныг амьд үлдэхийн тулд Крымийг Орос улсад бэлэглэсэн хэмээн ярьж байсан. Энэ бүхнийг юу гэж ойлгох вэ?

-Харамсалтай байна. Крым бол Украины нэг хэсэг. Крымийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ярьсан минь үнэн. Тэгэхдээ амь насныхаа төлөө Крымийг золиослоогүй. Ямар зорилготойгоор ийм мэдээлэл гарсанд гайхаж байна. Би хүсэлт гаргаж Ерөнхийлөгч Путинтэй Крымийг буцаан авах асуудлаар ярилцах бодолтой байгаа.

6

-Таны хүсэлтээр болох болов уу. Нуулгүй хэлэхэд, Крымийг авахын тулд Орос багагүй цус урсгасан?

-Миний хүсэлт бол Украины ард түмний хүсэлт гэсэн үг. Украинчууд Европын холбоонд нэгдэхээс илүү Крымийг буцааж авахыг хүсч байгаа. Орос бол хүчирхэг гүрэн. Бид бодолтой ухаантай хөдлөхгүй бол байдал өөрөөр эргэж болно.

6

-ОХУ-д та нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд Украины дотоод зөрчил мөргөлдөөн болон үнэн бодит мэдээллийг ямар эх сурвалжаар хүлээн авч байв?

-Украинаас явлаа гээд миний нүд чих битүүрэхгүй.

6

-Москвад ямархуу амьдарч байна. Ерөнхийлөгчийн хувиар уу, Путины найзын хувиар уу?

-Путин бол сайн хүн. Би Орост одоо хүртэл Украины Ерөнхийлөгчийн хувиар байрлаж байна.

6

-Украин болон Крымийн асуудлаас үүдэж Орост ихээхэн дарамт ирж буй. Хамгийн ойрын жишээ гэвэл “Их найм”-аас Оросын хасч, гишүүнчлэлийг цуцалсан шүү дээ?

-Дэлхий нийтээрээ Украин хохирч, Крымийг Орос улсад нэгтгэсэн гэж үзэж байгаа. Яг үнэндээ Орос улсад ч гэсэн их бага гэлтгүй хохирол ирж байгааг харахад сэтгэл их өвдөж байна.

6

-Энэ бүх асуудлын гол буруутан нь та биш гэж үү?

-Миний буруу биш. Би эх орондоо ирээдүйг л амласан. Европын холбоонд нэгдэхгүйгээр Украин цаашид алхаж болох байсан.

6

-Өнгөрсөн сарын сүүлчээр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Украины шинэ Засгийн газрын гадаад хэргийн сайд нар хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ бүхэн танд түгшүүр нэмэхгүй байна уу?

-Хууль ёсны Ерөнхийлөгч гэдгийг минь баталж буй ганц үндэстэн бол Орос. Тиймээс надад айх шаардлага байхгүй.

6

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэ Засгийн газрыг дэмжихээ мэдэгдсэн?

-Орос, Украины асуудалд АНУ хөндлөнгөөс оролцох тийм ч зөв алхам биш. АНУ оролцсон ямар ч улс гүрэн сүйрдэг эсвэл дайтдаг жамтай.

6

-Ярилцлага өгсөнд гүнээ талархаж байна. Энэхүү ярилцлагыг Украины олон мянган хүн уншаасай гэж хүсье?

-Баярлалаа.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene sardaa bagtaaj ukraind ochno genuu ene tegeed ene sard bagtaj oros ukrain luu tsumurnu gesen uguu.
2014-04-06
чоно:
ану савраа тат.хүн төрөлхтөнд дандаа гай тарьж, дайн өдөөж, баяждаг өмхий еврей нар үхвэл таарна. энэ улс удахгүй сөнөнө
2014-04-04
зочин:
янукович хэзээ ч украйн хүн байгаагүй тэр бол зүгээр л орос тагнуул байсан .тэр ажил аа сайн гүйцэтэгсэн ок!
2014-04-04
irgen:
tehdee ynukovich bas tsaaguuraa ymar daramttai ch bgaam bilee ta nar medhguishdeeee.
2014-04-04
oros:
usa oroltsson buh oron daitdag,suirdeg gej yag unen heljee.
2014-04-04
tuvshin:
ta nar jaahan ym unshval zugeer ym bish uu.teneg l baina da.
2014-04-03
chawaa*:
mongolchuud computer iin araas tom tom baahaas oor yuch chadahgui guilgachid boljdee chavaas. eronhiilogch toriin deedsuul ni bugdeere yarihaaas chaashgui urvagchid bolhoor argachgui bzdee. uhaaniii olsoglon oyunii olsgolon setgeliin olsgolond orson ard tumen ni heden tarhi ugaadag site nii doorh comment ni deer hun dormojilj bahaa hangaj joohon ch gesen orovdoltei archaagui maygaar kaif avdag bolj. iim baihad mongol ulsiin ireedui ymr ilentsegeere gegeetei haragdhavdee
2014-04-03
гансүх:
с.баяр, н.энхбаяр 2-ын адил эх орноо зарчихсан хог.
2014-04-03
naiz naraas n:
har huwtsastai awtomat barisan aluurchid yu ch hiij medne ta ukrainii tuluu sanaa zowj baigaa bol oros oron d heseg hugatsaand baij bai buh um todorhoi bolhoor eh orondoo och
2014-04-03
я ну ков ич:
би украйнаас зугтаагүй орос эх орондоо л очсон кгб-ын тагнуул байсан юмаа тупин удирдагч украйныг орост нэгтгэхийг тушаасан ч зөвхөн крымыг нэгтгэлээ
2014-04-03
minii mongol:
uls turiin ukhdel putinii utsan khuukheldei zail
2014-04-03
монгол:
нэг гарт байх ямар хэрэгтэй. гэдгийг бид мэдэх хэрэгтэй соц үед бид бүх юмаа хийдэг байдаг байлаа одоо бүх юмаа хийж чадахгүй долларын өмнө ядарж байна.бидний тэвчээр нэг өдөр алдрах байх .тэр өдөр энэ новшын улс төрчид нэртэй хулгайч нарыг хүйс тэмтэрнэ дээ
2014-04-03
зочин:
хэрэв украйндаа байсан бол өдийд нөгөө ертөнцөд оччихсон бүх буруу өөр дээр нь байх байсан. энэ хүн хэвээрээ байсан бол ядаж л крым украйндаа л байж байх байлаа. одоо бол энэ хүнээс юу ч шалтгаалахгүй нь ойлгомжтой
2014-04-03
эр хүн:
энэ новш улс орондоо очуулж нөхцөл байдлыг бүүр л хурцатгана шүү дээ. орос орны путин гар хөл болжээ. ард түмний айлгаад сшрдүүлээд байна ш дээ энэ лалар.
2014-04-03
zochin:
yu ch gesen ukraindaa ochood uzdee.
2014-04-03
зочин:
энэ хүний зөв бурууг түүх л харуулна даа. буруу бол түүхэнд үүр хараагдана, зөв бол үүрд магтуулна.
2014-04-03
зочин:
oros oron ene xvneer damjuulan ukrainyg bvren ezlex alxam xiine. muriitsii.
2014-04-03
иргэн:
улс төрөөр хэт баяжих ямар болдогийг энэ хогийн ерөнхийлөгчөөс хараарай.
2014-04-03