Төмөр замын автобус 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилнэ
2014-04-04

 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар нийслэлийн Засаг даргын санаачилсан төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Railbus”-ыг Улаанбаатар хотод явуулах талаар ярилцсан байна.  Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг танилцуулжээ.

 

Дээрх чиглэлд “Railbus” нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх аж. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Raildus”-ыг ашиглалтад оруулахын тулд зогсоол, хоёр дахь зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх шаардлагатай байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн байна.

 

Харин нийслэлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийг ажлыг хийж гүйцэтгэнэ. Жишээ нь Толгойт-УБ-Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулах, төмөр замын орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийнэ. Ойрын хугацаанд Улаанбаатар төмөр зам, Нийслэлээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр болсон байна. Эхний ээлжийн РА-2 маягийн гурван “Railbus”-ыг 2 чиглэлд явуулах аялалыг хоёр сарын дараа эхлүүлэхээр талууд харилцан тохирчээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
tamir:
сайхан санал байна. төмөр замынхандаа амжилт хүсье. дахиад дахиад илүү ихийг санаачлан хийнэ гэдэгт итгэж байна шүү. үнэ төлбөр нь боломжийн байвал иргэдийн сэтгэл ханамж өндөр байх болно.
2014-04-07
holoos:
ta buhend undur amjilt husii.mash heregtei zuil sanaachilsan bn.une huls ni hed ch bsan yahavdee duteen baiguulalt uursduu hiij bn gedeg chini mash tom devshil
2014-04-05
zochin:
zaluuhuud yum hiihgeed bainaa demjeed uguurei...
2014-04-04
zochin:
zaluuhuud yum hiihgeed bainaa demjeed uguurei...
2014-04-04
тоо цөөн:
сайхан л эхлэл тоо нь цөөн байна өглөө оройд их хэрэгтэй байх даа хонхор хүргэчих боломж байна уу
2014-04-04
irgen :
za boloodoo tumen muu yumnaas gants yum ch gsen yahavde bolj bolj
2014-04-04
эбонь:
осол аваарийн эрсдлийн талаар тооцсон зүйл юу байгаа вэ
2014-04-04
дорж:
нийслэлийн иргэд хурдан автобусны үйлчилгээг хүлээж байна.
2014-04-04
aagii:
saihan medee baina. amjilt.
2014-04-04
zochin:
estoi saihan medee baina.
2014-04-04
zochin:
метроны оронд энэ чинь харин биүлэх боломжтой зөв шийдэл харагдаж байна.
2014-04-04
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103:
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.9191510322 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
2014-04-04
kkөө:
өдөрт 6 удаа гэдэг нь хэт цөөхөн байна. мөн тасалбарын үнэ хэд вэ
2014-04-04
зорчигч:
зөв ажил дэмжиж байна надад тун хэрэгтэй байна
2014-04-04
zochin :
goy saihan sanaa bna heregjeesee buteesee!!!! bas zogsooloo nemeeree bat uul dargaa. tolgoit tavan shar 1 horoolol 10 horoolol ulaanbaatar ortoo bayn mongol horoolol naran tuuliin tehnikiin zah tegeed amgalan ortoo gej zogsvol zugeer yum shigee
2014-04-04
baagii:
zuitei saihan sanaachlaga hurdan shiideed yavuulah heregtei tomor zamiinhand amjilt husie
2014-04-04
зочин:
болж байна хүмүүсийн хөдөлгөөний чиглэлийг сааруулуулах зөв ажил байна. хурдан л эхлэх хэрэгтэй
2014-04-04