Архидан согтуурч өөрийнхөө биед гэмтэл учруулжээ
2014-04-04

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Г /эр.52н / нь согтуурсан үедээ өөрийн хэвлийн тус газраа хоёр удаа хутгалж, гэмтээсэн хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн С /эр.33н/ нь мөн л согтуу байхдаа  өөрийнхөө хоолойг хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.

Ахуйн хүрээний архидан согтуурал их байгаагаас өөрийгөө болон бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг зонхилон гарах боллоо. Иймээс иргэд архи согтууруулах ундааны зүлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин