Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргах хэрэгтэй гэв
2014-04-04

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орны дийлэнх нь иргэдээ  чанартай аюулгүй эмээр хангах зорилгоор эмийн зохицуулалтын бие даасан байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Ноён Шин Ён Сү УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдтэй уулзжээ.

 

Ноён Шин Ён Сү уулзалтын үеэрээ, иргэдийг өндөр үйлчилгээтэй, чанартай, аюулгүй хямд эмээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд бие даасан, хараат бус эмийн зохицуулалтын газар байгуулах шаардлагатай гэдгийг олон орны туршлага харуулж байна.

 

Хятад, Солонгос зэрэг улс эм хангамжийн зохицуулалтаа улам боловсронгуй болгож хүнс, эмийн зохицуулалтын яам байгуулаад байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргаж, эдгээр эмэндээ хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг аргаар хямд үнээр иргэдээ хангах боломж бүрдүүлж байгаа юм. Хамгийн гол нь хяналт, стандарт, зохицуулалтын нэгдсэн цогц үйл ажиллагаа чухал хэмээн онцолсон байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин