Шинэ цэвэрлэх байгууламж бохир усыг 98 хувь цэвэршүүлнэ
2014-04-04

Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд БХБЯ-ны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг өнөөдөр хүлээн авлаа. Иргэний нисэхийн Ерөнхий газрын аж ахуйн хашааны баруун талд байрлах уг цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг “Үндэсний барилга консерциум” ХХК улсын төсвийн хөрөнгөөр болон Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр 2013 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний барилга консорциум”ХХК, Турк улсын SPG, ARITM групп хамтран ажилласан бөгөөд 1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийг 2000 м3 болгон өргөтгөж байгаа аж.

ы

Энэхүү цэвэрлэх байгууламж нь Хан-Уул дүүрэгт баригдлаж буй төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архивын газар, “Буянт Ухаа 1” хорооллын бохир усыг цэвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр  Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гаргадгаараа байгаль орчинд ээлтэй, олон талын ач холбогдолтой юм байна. Мөн бохир усны органик бохирдлоос гадна фосфор, азот зэрэг бодмсуудыг ялган цэвэрлэх чадалтай, байгууламжаас гарсан лагийг хатааж, фильтр прессээр лагийн шахмал болгон зайлуулж, усаа олон улсын стандартын дагуу цэвэрлэсний дараа байгальд асгадаг бүрэн автомат ажиллагаа бүхий өргөтгөлийг ашиглалтад оруулллаа.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ganbuu:
goy medee bna. olon buteen baiguulalt bii boloh boltugai.
2014-04-10
gdasf:
ene chini saihan medee baina daa. buh usaa tsevershuuleh yumsan.... 30 aadhan jiliin umnu ug ni bohir us gej meddeggui bailaa..... buh usiig l uuj boldog baiv odoo l ...
2014-04-08
aris shirnii:
aris shirnii bolovsruulah uildveriig hotoos gargahgui bol ene dahiad huch herehgui shuu
2014-04-07
анар:
зөв шүү эх дэлхийгээ хайрлах цаг болсон . бид хэдий хүн ам цөөтэй яадуу буурай орон ч гэсэн хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна. залуучуудаа амжилтын өөд урагшаа !!! "би монгол хүний сауул ухаанд итгэлэг".
2014-04-07
tuya:
za uls eh orond min buteen baiguulalt hiigdej baiwal boloo boloo. saihan ajil boljee. amjilt husey
2014-04-07
koala:
сайхан мэдээ байна. ийм сайхан бүтээн байгуулалт цаашид олон олон баригдаж байхыг хүсье.
2014-04-07
davka:
сайн байна. ингээд л илүү ихийг бүтээх хэрэгтэй. баярлалаа.
2014-04-07
amjilt:
gaihalt buteen biaguulalt...amjilt zaluusaa
2014-04-07
mongol:
ene minii mongold heregtei ym bolj dee. neg sain ym aa 2, 3, 4-bolgood tsaash avaad yavchihval deersen dee. tur zasag n alich untsguus harsan demjeed yavmaar. hamgiin gol n 4-n sariin hugtsaand uvliin id gold ajlaa amjuulsan n gol uzuulelt ym bish uu.
2014-04-07
хатгагч:
хэнэ нь ч юм хийсэн монголын ард түмний амьдралд хувь нэмэрээ оруулж байгаа хэрэг үүний төлөө засаг төрийг сонгож байгуулдаг юм . амьдралын өрнөж байгаа бүхэн, хийж бүтэж байгаа болгон залгамж чанартай хэн нэг нь өмнө нь сэдсэн бодсон зүйл өнөөдөр ажил хэрэг болж явдаг. цаг хугацааны хүчин зүйл гэж энэ. аль ч намын байгуулсан засаг бол монгол улсын л засаг төр битгий хооронд нь яс хаяж олз хай гадны гар хөл бологчдын л явуулга уу
2014-04-07
соёлоо:
ман-н найзууд минэ юу бодож байнаа. цаана чинь ан-н нэр хүнд өсөөд болохоо байлааштээ. нэг чавганцын хэрүүл маягийн юм хийж жаахан улстөржиж хэрүүл тэмцэл өлсгөлөн энэ тэр зарлаачээ.
2014-04-06
baagii:
tiim sain steverledeg bol yciig ni bystaaz ashiglaachee
2014-04-06
ysnii:
tegeed 2 huvi ni tyyl ryy orood maniigaa hordyylah ym yy. deer ni 2hon myangan metr kub chini yu ch bish. odort 200 orchim myangan metr kub bohir ys garch baigaa sh dee. yana daa yana daa yana tyyl gol mini
2014-04-05
зочин буржак:
ан-ыг огцруулъяа... их юм хийчихэж магадгүй. ман-ынхан хурдалаарай.
2014-04-05
miigaa:
saihan buteen baiguulalt bna
2014-04-05
auggdoug:
ene bol jinhene medee baina , iimerhyy yum ihiig bichildee
2014-04-04
xogym:
0.2 xuvi boxir
2014-04-04
баяр:
ёстой болж байна ш тээ...хэзээ ийм байлаа....энэ бүтээн байгуулалтыг хийгээд байгаа нөхдүүдийг огцруулахгүй бол монгол улс хөгжих нь байна шүү...ман-ынхаааан....
2014-04-04