“Сонгинохайрхан уулын хишиг” барилдаан болно
2014-04-05

Дөрвөн уулын хишиг цуврал барилдааны “Сонгинохайрхан уулын хишиг” хүчит 256 бөхийн барилдаан маргааш 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Монголын үндэсний бөхийн холбооноос “Монос” групптэй хамтран зохион байгуулдаг уг барилдаан долоо дахь жилдээ болж буй юм.

Анх 2008 онд болж байсан “Сонгинохайрхан уулын хишиг” барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар харцага цолтой байхдаа үзүүрлэж байжээ. Харин өнгөрөгч оны тус барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэсэн байна.

Өнөөдөр Бөхийн баяр цуврал барилдааны өсвөр бөх, нийтийн монгол шандастны барилдаан 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

ааа

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин