Майли Сайрус нохойгоо алджээ
2014-04-06

Дуучин Майли Сайрус хайртай нохойгоо алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нохойг Флод гэдэг бөгөөд өчигдөр Нью Йоркийн олон улсын нисэх буудалд Майли Сайрусыг ачаагаа ачуулж байхад гинжнээсээ суларч алга болсон байна. Дуучин нохойгоо алдсан гэдгээ мэдсэнийхээ дараа уйлж, хамгаалалтын ажилчдаас тусламж гуйсан гэнэ. Хамгаалалтын ажилчид нохойг олж чадаагүй учир Майли Сайрус онгоцны буудлын төв станцтай холбогдож, хайртай нохойг нь олж өгсөн хүн 1000 ам.доллар өгөхөө амласан байна. Тэрбээр Нью Йоркоос Италид очих төлөвлөгөөтэй байсан ч ийнхүү талаар өнгөрсөн аж. Цагдаагийн ажилчдын мэдэгдсэнээр “Нохойг санаатай хулгайлсан байх магадлалтай. Майли Сайрус нохойгоо алдах үедээ Дени гэх нохойтой байсан. Тиймээс хоёр нохойг хамт авж явсан түүний буруу” хэмээжээ.

1

Майли Сайрус Флод нохойгоо алдсаныхаа дараа “Twitter” хуудаснаа “Миний  амь амьдрал алга болчихлоо. Бурхан минь та ямар харгис юм бэ. Аав Флод нохойг анхны минь уран бүтээл гарахад бэлэглэж байсан юм. Дахиад л аавынхаа урмыг хугалчихлаа. Би өнөөг хүртэл Флод нохойндоо хамаг нууцаа ярьж, тайвширдаг байсан юм” хэмээн жиргэжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр “Дуучны нохой эзнээсээ салаад онгоцны буудлаас гарч явахдаа машинд дайруулж амиа алдсан” гэжээ. Тэгэхдээ энэхүү мэдээллийг Майли болон цагдаагийхан батлаагүй юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
herz:
gaj gej yamarch setgelgui medrel huniig heldeg um mongol hunguai!!!!!! nohoigoo aldaad uilj bui hun.. ter ch gesen hun shuu dee. yagaad ter iim zamaar yavhaar shiidseniig n medehgui bj unguts bitgii dugne!
2014-04-08
mongol hun:
haa negtee ertontsiin nogoo hesegt baigaa neg muu medrel muutai gaj duuchnii nohoigoo aldsan ni er ni hend hamaatai yum be, hund heregtei medeelel bicheechee delgertsetseg guai!!!!!!!!!!!!!!!!!!
2014-04-06