Энэтхэгт парламентын сонгууль эхлэв
2014-04-07

Энэтхэг улсад парламентын сонгууль эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын сонгуулийн ерөнхий газраас мэдэгдэж буйгаар, “Энэтхэгт сонгуулийн насны 814 сая сонгогч байна. Өглөөний 8.00 цагт Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил саналаа өгч, ард түмнээ идэвхитэй оролцохыг уриалсан” гэжээ.

Есөн үе шаттай явагдах парламентын сонгууль өнөөдөр эхэлж тавдугаар сарын 12-нд өндөрлөх юм.

 Саналыг тавдугаар сарын 16-нд тоолж, нэгдсэн дүнг албан ёсоор зарлах аж. Парламентын 543 суудлын 272 суудлыг авсан нам Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болох бөгөөд энэ удаагийн сонгуульд Энэтхэгийн парламентын эрх барих “Конгресс нам” болон хинди үндэстнүүдийн “BJP” сөрөг хүчнийхэн, авлигалын эсрэг уриатай “AAP” намуудын хооронд өрнөж байгаа аж.

2009 оны парламентын сонгуулиас хойш сонгогчдын тоо 100 саяар өсч, санал авах байрын тоо 930 мянган болж нэмэгджээ.

Цагдаагийхан сонгуулийн үеэр халдлага болон хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж, хоёр ээлжээр ажиллаж байгаа юм.

Сонгуулийн өмнө тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингх суудлаасаа огцорч буйгаа мэдэгдсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин