Хуульчдын холбоо Калифорнийн Барын холбоотой хамтран ажиллана
2014-04-07

АНУ-ын Калифорни мужийн Барын холбооныхон манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Калифорнийн Барын холбооны гишүүн Ховард Миллер, Томас Лэйтон нар багтжээ. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Калифорнийн Барын холбооны гишүүн Ховард Миллер нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг үзэглэх ёслолд Америкийн Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Брайн Күүнц, Хууль зүйн сайдын зөвлөх О.Алтангэрэл, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Энх-Амгаланнар оролцсон юм. Энэ үеэр Хуульчдын холбооны ерөнийлөгч Д.Батсүх “Хуульчдын холбооны анхны гадаад харилцагч болсон Калифорни мужийн Барын холбооныхонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна. Санамж бичгийн хүрээнд тус Барын холбооны туршлагаас судлах, холбооны чиг үүргийн хороодыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. Мөн цаашид эрхзүйн шинэчлэлийг хөгжүүлэхэд Хуульчдын холбооны оролцох оролцоог дэмжих чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагааг явуулна. Энэ үйл ажиллагаа нь ганцхан Хуульчдын холбоонд хамаатай бус тус холбооны гишүүд, хуульчдыг чадавхижуулж, мэргэшүүлэхэд чиглэж байна” хэмээлээ.

.

Санамж бичигт Калифорнийн Барын холбоо нь Монголын Хуульчдын холбоонд Барын нэгдсэн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой асуудлаар  зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. Мөн сургагч баг нарыг Монголд урьж ажиллуулах, Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороо, нэгжийн ажилтнууд АНУ-д тодорхой хугацаагаар туршлага судлах сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар заасан байна.

:

Калифорни мужийн Барын холбооныхон энэ удаагийн айлчлалын хүрээнд Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг УЕПГ-ын Сургалт судалгааны төвд зохион байгуулах юм. Тус сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Калифорнийн Барын холбооны гишүүн Ховард Миллер, Томас Лэйтон нар хуульчийн мэргэжлийн ёс зүйн чиглэлээр илтгэл тавих ажээ.

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
шударга:
новшнууд минь эхлээд америк солонгос шударга шалгалт авч энэ шүүгч прокуроруудаа шинэчилчихээд донгос
2014-04-07