Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрүүлэн зуучлагчийн алба ажиллаж байна
2014-04-07

Монгол Улсын Шүүхийн тухай багц хууль батлагдан гарсантай холбоотойгоор Шүүхийн үндсэн тогтолцоонд нэлээдгүй өөрчлөлтүүд ороод байгаа билээ. Уг өөрчөлтийг иргэд тэр бүр ойлгохгүй, төөрч будилах тохиолдол гарч байна. Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхтэй хамтран бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна.

:

Монгол Улсын Их хурлаас 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Монгол улсын Шүүхийн тухай хуулийг батлан гаргаж Шүүхийн үндсэн тогтолцоо нь:

-Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх

-Аймаг, нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүх

-Сум буюу сум дундын, дүүргийн шүүх буюу анхан шатны шүүхээс бүрдэнэ гэж заасан байдаг.

:

Мөн МУ-ын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, нягтаршил, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар заасан байна.

.

Үүний дагуу Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг  харьяалуулан  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх байгуулагджээ. Шүүхийг  хэрэг, маргааны төрлөөр ийнхүү дагнан байгуулснаар иргэд, олон нийтэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх, шүүгч тухайн хэрэг маргааны төрлөөр мэргэшин дадлагажиж, шүүхээс гарах шийдвэрийн хууль зүйн үндэслэл сайжирч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгыг хангахад үйл ажиллагаа нь чиглэгдэж байгаа юм байна.

.

Одоо Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрөөс 23 шүүгч, 23 шүүгчийн туслах, 14 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 5 эвлэрүүлэн зуучлагчид болон захиргаа, үйлчилгээний ажилтнуудтай нийт 94 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуучнаар Сүхбаатар  дүүргийн шүүхийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

.

Тус шүүх дээр 2014 оны хоёрдугаар дугаар сарын 04-ны өдрөөс 5 эвлэрүүлэн зуучлагч албан ёсоор ажиллаж эхэлсэн байна. Эвлэрүүлэн зуучлагчид нь эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдвэрийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар шуурхай, зардал багатай шийдвэрлэх зорилготой юм байна.

.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага эвлэрүүлэн зуучлагч нарт Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн  маргаанаа шийдвэрлүүлэхээр хандаж болох юм байна.

.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн мэдээлэл лавлагааны төв нь иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг ажлын өдрүүдэд 8:00-17.00 цагийн хооронд хүлээн авч байгаа гэнэ.

.

Мөн иргэд маань тус шүүхийн хаяг, байршил, маргааны төрлөөс хамаарч нэхэмжлэлийн загвар, нэхэмжлэлд ямар баримтуудыг бүрдүүлж хавсаргах, улсын тэмдэгтийн хураамжийн тухай, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг өөрийн биеэр болон цахим сайтаар, бусад хэлбэрээр нээлттэй авах боломжтой юм байна.

.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдуулан шүүхэд иргэний нэхэмжлэл гаргахаар бол тухайн дүүргийн Татварын хэлтсийн  доорхи дансуудад улсын тэмдэгтийн хураамжийг төлөх аж.

..

Тухайлбал

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс:

Дансны дугаар: 2609006167

Хүлээн авагч банк УБ хотын банк

 .

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

Дансны дугаар: 2611016809

Хүлээн авагч банк УБ Хотын банк

 .

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс

Дансны дугаар: 2611016627

Хүлээн авагч банк УБ хотын банк

.

Хэрэв иргэд, байгуулагаас Эвлэрүүлэн зуучлагч нарт сайн дураар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр  хандахаар бол улсын тэмдэгтийн хураамжид 30.000 төгрөг төлөхөөр хуульд заасан байна. Иргэд та бүхэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамгын газартай холбогдох бол 51-26343, Мэдээлэл лавлагааны төвийн утас 51-263446, Жижүүрийн 51-263402 дугаарын утсанд хандаж болох нь ээ. Мөн  Шүүхийн цахим хаяг: d_irgen¬¬1_tg@shuukh.mn гэсэн хаягаар холбогдож болох юм байна.

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин