Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа
2014-04-08

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ялгавартай хандаж болохгүй. Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг 2012 онд өргөн барьсан. Үүнийг хэлэлцүүлж өгөөч гэхээр мөнгөтэй, мөнгөний хууль байна, хэлэлцэхгүй гэдэг. Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчөөд оруулж ирэхээр хэлэлцэж байна. Цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмнэ гэж эрх баригчид мөрийн хөтөлбөртөө оруулсан. Гэтэл өнөөг хүртэл нэмээгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон заалт. Үнэ өсч байна. Ард иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхгүй  байна” гэсэн бол гишүүдийн зарим нь өөрсдийн санаачилсан, ажлын хэсгийг нь ахалсан хуулийн төслүүдээ хэлэлцэх асуудалд багтааж өгөхийг хүсч байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Дэлхий нийтээр Архидан согтуурахтай тэмцэж байна. Гэтэл манай улсад архи, согтууруулах ундаанд хяналт сул байгаа. Тиймээс Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хуулийн төсийг хаврын чуулганаар хэлэлцүүлж өгөөч гэсэн саналтай байна” гэсэн юм. Гишүүд, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс тэрбээр “УИХ-ын болоод Ерөнхийлөгч, Засгийн газар, гишүүдээс 250-иад хуулийн төсөл ирсэн. Хуулиудад ялгавартай хандсан зүйл байхгүй. АН-ын бүлэг 38 төсөл санал болгосноос долоо нь өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс гурвыг нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. УИХ дахь МАН-ын бүлгээс 26 хуулийн төслийн санал ирсний долоо нь өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс дөрвийг нь хэлэлцэх асуудлын жасгаалтад оруулсан. Хамтын тэтгэврийн тухай хууль хууль зөрчөөгүй. Засгийн газраас санал аваад 30 хоногийн дотор хариу ирэхгүй бол УИХ-д өргөн мэдүүлдэг” гэсэн тайлбарыг хэлж байсан юм.

6

Ийнхүү Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураалт явуулсан юм. Гишүүдийн олонхийн саналаар Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
imuu novshnuud olon huuhedtei ehchuudiig uramshuulah oyunhorol gishuunii sanaachilsan huuliig heleltseechee an-n novshnuudaa.
2014-04-08