Энэтхэгт парламентын сонгууль эхлэв
2014-04-08

Энэтхэг улсад парламентын сонгууль эхэлжээ. Тус улсын сонгуулийн ерөнхий газраас мэдэгдсэнээр сонгуулийн насны 814 сая сонгогч саналаа өгөх юм. Дэлхийн хамгийн их сонгогчтой хиндичүүдийн сонгууль фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулж байна.  

6

Фото: (STRDEL - AFP/Getty Images)

2014 оны дөрөвдүгээр сарын 7. Парламентын бүх нийтийн сонгуулийн эхний шатны ажиллагаа Энэтхэгийн зүүн нутгийн Ассам ба Трипура мужид эхэллээ.

6

Фото: (DIBYANGSHU SARKAR - AFP/Getty Images)

2014 оны дөрөвдүгээр сарын 7. Сонгогчид зургаан тойрогт нэр дэвшигчдээс ирээдүйд итгэл хүлээлгэх улстөрчөө сонгох юм.

6

Фото: (AFP - AFP/Getty Images)

2014 оны дөрөвдүгээр сарын 7. Олон нийтийн санал асуулгын дагуу Ассам мужид олонхийн суудал Энэтхэгийн Үндэсний конгресс намд очиж байна. Энэ хоёр мужид арваад намын 51 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил саналаа өгч, ард түмнээ идэвхитэй оролцохыг уриалжээ.

6

Фото: (DIBYANGSHU SARKAR - AFP/Getty Images)

2014 оны дөрөвдүгээр сарын 8. Энэтхэгийн хамгийн их хүн амтай Ассам, Трипура мужид 8588 санал хураах цэг ажиллах бөгөөд тэнд 6.4 сая хүн саналаа өгөх аж.

6

Фото: (DIBYANGSHU SARKAR - AFP/Getty Images)

2014 оны дөрөвдүгээр сарын 8. Парламентын сонгуулийн дүнгээр нь шинэ Засгийн газар байгуулна. Сонгууль есөн шатаар тавдугаар сарын 12-ны өдөр хүртэл болох юм. Санал тоолох ажиллагаа нь тавдугаар сарын 16-нд өндөрлөх билээ.

7

Фото: (DIBYANGSHU SARKAR - AFP/Getty Images)

2014 оны дөрөвдүгээр сарын 8. 2009 оны парламентын сонгуулиас хойш сонгогчдын тоо 100 саяар өсч, санал авах байрын тоо 930 мянган болж нэмэгдэхээр болсон байна. Санал хураах байрны өмнө.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин