Ц.Мөнхбаяр нарын гэрэл сүүдэр
2014-04-09

Мөнхбаяр ба түүний нөхдийн анхан шатны шүүхээс сонссон 22 жил хүртэлх  ялыг давж заалдах шатны шүүхээс 7 жил болгон буурууллаа. Анхан шатны болоод давж заалдах шатны шийдвэрийг энд шүүх гэсэнгүй. Тэдний тойрсон шуугианы ард юу цухалзав бас юу сэрэмж сануулга болон үлдсэн талаар товч бөөгнүүллээ.

6

Ц.Мөнхбаяр нар анхан шатны шүүхээс 21 жилийн ял авсны дараа өнөөг хүртэл тэдний тухай сайн муугийн хоёр туйлт мэдээлэл хангалттай явсан. Сайтын сэтгэгдлийн хэмжээнд бол бараг хэлэлцүүлэг явагдах дөхсөн. Тэдний тухай хэдий их ярина тэр яриа нь явсаар уул уурхай тойрсон бухимдал, харийнханд  эх орноо завшуулж байна гэсэн хурц бас их эмзэг сэдэв рүү олны анхаарлыг хөтөлж байсан. Ц.Мөнхбаяр нарын зэвсэг агсаж, бөмбөг нуусан байсан нь хөдлөшгүй баримттай болохыг хуулийнхан хэлсээр байсан бөгөөд анхан шатны шүүх ч  хуулиа барьж  ял оноосон шийдвэр гаргасан.

7

Энэ хооронд ус мөрөн, гол горхи, унаган байгалийнхаа төлөө гэсэн уриатай Гал үндэстэн холбооныхны тэмцэл заримдаа шантааж хэлбэртэй болж гадаадынхныг дарамтлах байдлаар мөнгө авдаг гэмт хэргийн шинжтэй байсан гэж ч хуулийнхан хэргийг шалгах явцдаа мэдэгдэж байсан. Ц.Мөнхбаяр нарын анхан шатны шүүхийн 21 жилийн ялын хэмжээг иргэд гайхан шогшрох бүрт нөгөө талд улстөрчдийн буруутай бодлого үйл ажиллагааг онилсон иргэдийн бухимдал эсргүүцэл энд бөөгнөрөх шинжтэй болж байсан. Гэхдээ Ц.Мөнхбаяр нарыг эх оронч баатар мөн гэж зөвшөөрсөндөө хүмүүсийн олонх ийн өмгөөлж хамгаалаагүй юм. Харин байгаль эхээ сүйтгэсэн, баялгаа цөлмүүлсэн эрх баригчдын уул уурхайн талаарх бодлого замнал буруу ташаа яваад байгаа нь хэрээс хэтэрч байгаад яаж ч чадахгүй дээ бухимдсан олон нийт Ц.Мөнхбаяр нарыг хуулинд тодорхой заасан хэрэг өдөөснийг мэдсээр байвч өмгөөлж зогссон.

6

Үнэнийг хэлэхэд, иргэний хөдөлгөөнүүдийн идэвхтэй байсан он жилүүдтэй харьцуулахад одоо үед нийгмийн идэвх аль ч улиралд сезон орж хөдөлдөггүй, гөлгөр болсон. Төр засгаа шүүмжлэхээс давж цаашлан жагсах орилох дээрээ тулах идэвхтэй хүн, хөдөлгөөн гэж бараг байхүй болсон дүлий нийгмийн дүр зураг өнөө бий болоод байгаа. Томоохон сөрөг хүчин МАН ч дорвитойхон жагсаал хийчихэж чадахгүй сэдэв, аргаа олохгүй яваад байгаа мэт харагддаг. Энэ нь том намын мөнгө төгрөг санхүү нь хүндэрсэндээ ч бус аль нэг улс төрийн хүчний гар хөл болж худлаа уухайлах хүн байхгүй болсонтой холбоотой. Харин Ц.Мөнхбаяр нарыг ял сонсох үед хэнээр ч турхируулж, мөнгө урамшил авахгүйгээр өмгөөлөн жагсах тодорхой масс байгаа нь өнгөрсөн саруудад мэдрэгдэж байсан.

6

Гэхдээ энэ бол зөвхөн буу агсан хэрэг өдүүлсэн Ц.Мөнхбаяр нарыг тойрсон масс гэвэл бас өрөөсгөл болох юм. Гал үндэстнийхнийг дэмжсэн олны үг, дуу хоолой нь  эх орныхоо төлөө байгалийн баялаг,  уул усныхаа төлөө гэсэн эх оронч сэтгэл нь ард иргэдийн оюун санаа зүрх тархинд бат суусан хэвээр байгаагийн тод илрэл болсон хэрэг. Ард түмэн ийм л байдаг. Өөрсдийг нь эх орон газар шороогоо гэсэн тэмцэл хийсэн болохоос хүн алж хэрэг хийх гээгүй гэж тууштай өмөөрсөн  олны хайрыг Ц.Мөнхбаяр нар болон түүний ойр тойрныхон  нөхдүүд  зөв ойлгон цааших үйл ажилдаа буурьтай хандах ёстой байх. Ялыг нь хөнгөлөх шийдвэр гарсан өчигдрийн өдрийг хүртэл өөрсдийг нь эрс өмгөөлж зогссон олонхийн масс цаашид тэмцэгчдийг дахин буу барьж хогийн саванд бөмбөг “мартаж”,  үр хүүхэд гэр бүлийг нь айлгаж цочоон, эрсдэлд оруулахыг зөөллөж уучлахгүй гэдгийг цохон хэлэх нь илүүц биз.

6

Нөгөө талдаа энэ хэрэг явдал харийнханд хайр зарлаж найр тавин тогтвортой байдлын гэрээ, хуулийн нэмэлт өөрчлөлт гэгчээр халхлан  газар шороо, байгалийн баялгаа гадагшаа зүгээр зөөлгөчих гээд байдаг авилгач цагаан захтнуудад нэгийг бодогдуулсан гэж найдья. Иргэд өлсөж байсан ч, бэдэн ядаж амьдарч байсан ч уул усныхаа төлөө бол хамгийн чангаар дуугарч чадна гэдгээ энэ хэргийн эргэн тойронд харуулах шиг боллоо.

6

Энд олон нийт Ц.Мөнхбаяр нарын буун дууг зөвтгөж, өмгөөлөөгүй ба уул усаа, онгон байгалиа хамгаалах дээр хэнээр ч шаардуулахгүйгээр дуу нэгтэй байж чадахаа л  харууллаа. Мөн шаардлагатай бол эх орны төлөөх хэрэгт дугтрах хүч нь ч болж чадахаа давхар илэрхийллээ.

6

Товчдоо хуулийн дор амьдрах, эх оронч байх нь хоёулаа л нэг эрхэм үнэт зүйлийн хоёр тал юм. Үүнийг уул ус горхио таслан сүйтгэх элдэв зөвшөөрөл лиценз олгогч эрх мэдэлтнүүд болон түүнийг тойрон ашиг болоод нэр төр олон суугчид, хэн хэн нь сэрж санаж явах хэрэгтэй гэдгийг энэ  Ц.Мөнхбаяр нарын хэргийн гэрэл сүүдэр хэлж өглөө.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
fdjhgvb:
иймэрхуу эх оронч байснаас байгаагуй нь дээрээ
2014-04-09
mongol zus:
monkhbayrshig ikh oronchid mongold unkheer uguilegdej bna toriin tolgoid garsan erliiz khurliizuud zaigaatavikh bilson suu monkhbayar mogoliin baatar shuu
2014-04-09
3000 zuv shuu:
gazar buhnii undes. hotiin zaluu huush eh ornii gazar nutag unetei shuu hujaa * min
2014-04-09
tömöröö:
mönhbayar shorond bish harin törd baigaa luiarchin avilgachid neg hudagiig duurgeh estoi bayartsogt bayar cv barbold zorigt gansuh junai guai bas elbeg ah m enhbold nar jagsaaltiin terguund baigaa
2014-04-09
maya:
end mönhbayariin esreg bicheed bagaa malnuudad hevleleer dandaa hudlaa bichdeg tarhi ugaalt yavagddag gej bodood mönhbayariig demjih heregtei
2014-04-09
zochin:
hen negen temcehgyi bol uur hen gej hujaa nar uu
2014-04-09
miigaa:
mönhbayariig demjij baina muusain luivarchid ta nar hichneen zuun sayaar ni zalgichihaad bas zahialgat bichleg bichuuleed baina mönhbayariin talaar bichsen bolgon zahialgat huuramch zuil gedgiig hun buhen medeh estoi
2014-04-09
zochin:
monkhbayr nariin heseg nohod eh oronchiin dur esgesen 76 gaas dutahaargui l luiwarchinshdee.
2014-04-09
urshuu:
temceed temcliig n toohgui bolhoor shorond orno gedgee medej bsanch gesen uuriin amidralaaraa ,ami nasaaraa denchin tavij buu shiidem barisan shuude, ter hun avilgachdiin shuuh tuund yal ugnu gedgiig medej l bsan bj taaraa,harin ard tumendee l naidsan baihda,eh ornoo gesen zorig zurhiig bodood uuchlal uzuulchihee /anhaaruulgatai/ elbegee.yamar avligiin heregtend uuchlal uzuulj bgaa bishde.ene shiitgeh estoi gej huuli yarij hucacgaagchid busad il eh ornoo zarsan,idsen uusan heregt sain buhimdacgaagaachee,tuvduud argaa baraad uursdiiguu shataaj agaa adil naad hun chin argaa baraad uuriiguu shorond barij ugch,asuudliig tavij bnashuudee,ternees bish zugeer l alj hyadah gesen yum bish,buudah,alah,delbeleh sanaa baigaachgui,asuudliig sain bosgoj olnii anhaarald avaachih gesen oroldlogo hiijee gej oilgoj bna,tuunees ter geree hiisen eh ornoo zarsan nuhduus ganc negeer n mergen buuchaar buuduulchihaad dald nuuc nereer *rdlaga taviad bsan bol uur...
2014-04-09
*l teneg garuud:
ene garuud uurhainuudad neg honiig hedeer shahdag baisan gelee ee
2014-04-09
яандаа монголчууд минь :
яандаа монголчууд минь мөнхбаярын зөв ч гэх шиг дэлбэлэх хэрэгтэй байсан юм байхдаа яг үнэндээ энэ хэдэн дуракийн байлгал орчинд хайртай гэж хошногоны хар ац л байхгүй юу
2014-04-09
suuruulegj:
yasan gej yali uguud bgaan be,engej yal avhaa ted medej bsiin bol uhsnee hiij ,buu muu,grnat be,shuud delbleed buudaad jaahan uumuulhgui yugaa hiij bsiin.arjaagui bna.saihan suuruulj heed yali avhad gomdoh yumgui.shdee muu bna muu bna.
2014-04-09
бжаа:
зүгээр л нэгэнт баталсан хуулиа хэрэгжүүлэхийг шаардаа биз дээ. харин хууль хэрэгжүүлээгүй засгийн газартай хэн ямар хариуцлага ярьж байгаам бэ?
2014-04-09
зочин:
өөрөөр яаж тэмцэх байсныг хэлээд өгөх хоншоортой хулгайч байна уу
2014-04-09
3000:
хотын залуу, чамайг хотоос гаралгүй гомодож байхад эх орны чинь газар шороо үгүй болж байна
2014-04-09
чацарган:
чацарганы суулгац зарна. 2-3 настай өргөмгүй 95083335. 10+1
2014-04-09
olon yum hutsaad bai :
ereen myraan eldev yum hereggui zugeer l tuuniig ene udaad tavij yavuul eh oron muhuj bhad olon yum hutssaniig ni davhar buudah heregtei
2014-04-09
zochin:
munkhbayriin huvid zugeer l neg engiin mongol zaluu.tuund yamarch buruu baihgui ee.ter buhimdahdaa l ene met uildel uzuulsen.dulii zasgiin chihiig uur yaj ongoilgoh yum.etsiin bulegt mongol gazar shoroo eh orniihoo tuluu gantc munkhbayar ch bish bugd l temtcene shuu dee. eh oronch huvguudeer mongol dutahgui, harin altnii heneetnuud bol zugeer l mongoliig emzeg baidlaar n dalimbduulan deeremdej bga deeremchid sh d
2014-04-09
эрдэнэ:
баярлаа.энхбаярлаа чи ухаантай хүн байна. энэ чигээрээ байвал би болон үнэн чамайг дагах болно
2014-04-09
sainaa:
mongolchuud min ene hedhen tsagaan zahtai luibarchdad bid chin uursdiin eh oron gazar nutag baylag ireedvigee duugui suuj bgaad svitgvvlj duuslaa shv de. temtseh l heregtei . bid zubhun uursdiiguu bodoj amidarmaargvi bn ireedvigee bodoh heregtei . eh ornoo hamgaalsan hvmvvsiig shorond horih ni yu veeeeeeeeee munhbayriig demjij bn .
2014-04-09
хотын залуу:
мөнхбаярын зөв гээд байгаа эргүүнүүд зүгээр битгий ингэж сэрүүн зүүдэл. эх орны төлөө гээд юуг ч хийж болно гэж ойлгох уу. солиор. ялыг нь хассан нь буруу.
2014-04-09
иргэн :
мөнхбаяр нарыг суллах хэрэгтэй, тэдний санаа зорилго нь дэндүү энгийн тодорхой байгаа штэ, гол ус, нутаг орноо хамгаалах үйлсийг нухчин дарж гадныхны гар хөл болсон монополиудад үйлчлэхээ болих хэрэгтэй шүү. ял өгөх үндэслэл байхгүй ээ
2014-04-09
ulaan:
hohirolgui geed buruu zuiliig umguuluh erh hend ch bhgui shuu dee uul usaa gesen setgel baina geed buu shuudem barij turiinhuu ordonruu dairsan uildliig zubtguj yaj boloh be dee hen ch bai huuliin dor amidarch bgaa shuu dee
2014-04-09
solo:
sanjiin huugiin hereg neg uur ter eh ornoo zarj hemjeelshgui iheer genet bayajsan tuuniig bid shuuj shaddaggui yumaa gehed burhan shuuj ur huuhed ni tuunii umnuus yaliig ni uureh baih.munhkbayariin hereg neg uur ter eh ornoo gesen bolovch turiin ordon ruugaa buu barihj dairsan end tend bumbug tavij amar taivan baidal aldagduulsan bas yaltai.ene huniig tsagaatgaval hen ch turiin ordon ruugaa buu bariad dairch boldog yum bna gesen oilgoltiig avch boloh taltai tiimees zohih yalaa avah ni zuv.
2014-04-09
элбэгдоржид:
элбэгдоржоо наад мөнхбаяр чинь чамаас илүү эх орноо гэж байгаа хүн суллаад ерөнхийлөгч болго за.
2014-04-09
зочин:
энхбаяр нарын хэсэг хүмүүс эх орныхоо газар шорооны төлөө тэмцэж байгаа нь зөв ч буу шийдэм бөмбөг хэрэглэсэн нь буруу үүнийхээ төлөө шийтгүүлэх нь зөв
2014-04-09
zochin:
sahjiin bayariin yr udam nasan turshdaa aij nuugdmal yavah bolno
2014-04-09
батаа:
энэ санжийн баяр шаарын авилгын хэргийг илрүүлж чадах зоригтой монгол нэг ч алга уу
2014-04-09
zorigoo:
sanal niilj bn
2014-04-09
зочин:
мөнхбайяр хэрэг хийгээгүй эх орон газар шороогоо худалддаг харь сэтгэглгээтэй хүмүүсийг цочроосон сайн үйлс бүтээсэн
2014-04-09
зочин:
мөнхбайяр хэрэг хийгээгүй эх орон газар шороогоо худалддаг харь сэтгэглгээтэй хүмүүсийг цочроосон сайн үйлс бүтээсэн
2014-04-09
tuya:
хоёрын хооронд ямар хохирол байгаа биш, харин ч байгаль орчноо хамгаалж, хохироохоос урьдчилан сэргийлж, тэмцэж байсан залуусыг шууд суллахгүй яав даа,,,улс орны эдийн засаг хэцүү байхад бараг гэмгүй шахуу 5 хүнийг шоронд хийж хооллоно гэдэг чинь төсвөөс гарах зардал нэмэгдэнэ ш дээ, болимоор юм,дээд шүүх му-ын дээд шүүх шиг шийдээд өгөөч,ард түмэн юу хүсээд байна гэдэг нь тодорхой ш дээ,мөнхбаяр ямар тендер авсан юм, эрдэнэтэд юу шахсан юм, аль банкийг дампууруулсан юм, эх орон ч л хүн ш дээ, үл ялиг арга нь буруу л байсан байх, гэхдээ сэдэлт зорилго нь байгаль орчноо гэсэн хүн л яваад байгаа ш дээ, шүүх хуулийнхан зун болохоор онги гол дээр нэг түр саатаад үз дээ.... наад зах нь,,,
2014-04-09
зочин:
тэдэнд өгсөн ялыг хөнгөлжээ. энэрэх хайрлах өршөөх гэдэг утгаараа зөв байхаа. гэхдээ энэ нь тэдний хийсэн хэрэг зөв гэсэн үг биш шүү дээ. манайхан үнэхээр ухамсар дорой. эх орноо хамгаалсан хүнд ял өглөө ч гэх шиг.
2014-04-09