Индонезид парламентын сонгууль эхлэв
2014-04-09

Индонезид цаг агаарын таагүй байдлаас үүдэн хойшлоод байсан бүх нийтийн сонгууль эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Тус улс 186 сая хүн амтай. Энэ удаагийн сонгуульд парламентын  560 гишүүний суудлын төлөө 19 мянган хүн нэр дэвшиж байна. Парламентын   сонгуультай зэрэгцээд орон нутгийн сонгууль зэрэг явагдаж байгаа юм.

Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно, “Энэ сонгуулийг улс орныхоо ардчиллын чанарыг илүү сайжруулахад улс төрийн намууд сайн ажиллах болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Орон нутгийн сонгуульд нийтдээ 230 мянган хүн нэр дэвшиж буйгаас 20 мянга нь сонгогдох боломжтой юм. Индонезийн парламент болон орон нутгийн сонгуульд 90 сая орчим иргэн саналаа өгөх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин