Хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ
2014-04-09

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсний маргааш нэгдсэн хуралдаан зарлан, хэлэлцэх асуудлаа баталсан. УИХ-ын дарга  захирамж гарган, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон байна.

5

 7

Үүнд:

6

1/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

6

2/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6

3/”Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

6

4/“Засгийн газарт чиглэл өгөх тухай” (эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай) Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6

5/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6

6/“Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7

7/Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

7

8/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

7

9/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;

7

10/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;

7

11/Шилэн дансны тухай хуулийн төсөл;

7

12/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7

13/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7

14/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7

15/“Ногоон хөгжпийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7

16/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8

17/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;

7

18/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

7

19/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7

20/“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7

21/Худалдааны тухай хуулийн төсөл;

7

22/Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;

7

23/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7

24/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;

7

25/Бусад.

6

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, УИХ-ын шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг тухай бүр нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж тогтоожээ. УИХ-ын  2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг байнгын хороодын дарга нар болон Тамгын газарт тус тус даалгасан байна.

6

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин