“Монгол Төрийн мэргэн өвөө” номын нээлт боллоо
2014-04-10

Хошуу тамгын хавсраа бичээчээс эхлэн элчин сайд, Төрийн тэргүүн хүртэл улсынхаа Төр засагт тасралтгүй 50 жил зүтгэж, ард түмэндээ “жинхэнэ Төрийн хүн” хэмээн хүндлэгдсэн Жамсрангийн Самбуугийн тухай өгүүлсэн “Монгол Төрийн мэргэн өвөө” номын нээлт өчигдөр боллоо.

Ж.Самбуугийн тухай аман түүх яриа, баримтат ярилцлагаас бүтсэн энэ номыг  Хууль зүйн ухааны доктор хуульч, сэтгүүлч Ш.Сүхбаатар бичиж, туурвижээ. Тэрбээр “Энэ номонд Ж.Самбуугийн тухай аман түүх яриа, түүний Төрийн хэргийг хэрхэн шийддэг байсан тухай түүхэн баримттайгаар өгүүлсэн. 30 жилийн турш 400 орчим хүнтэй уулзан, судалгаа хийж, цуглуулсан баримтаас бүтсэн. Түүний амьдрал бол санаж сэрэхийн ухаарал юм гэдгийг харуулсан. Ард түмэн Ж.Самбуу гуайг төрийн мэргэн өвөө гэж хэлдэг хэлдэг учир номондоо ийм нэр хайрласан. 10 жилийн өмнө бичсэн номондоо уг нэрийг өгч байсан” гэж ярьсан.

“Монгол Төрийн мэргэн өвөө” номын нээлтэд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Содном, “Тунгалаг тамир”-ын Итгэлт баян АЖ А.Очирбат, Ардын уран зохиолч П.Бадарч зэрэг эрхмүүд хүрэлцэн ирж номын баатрын тухай дурсамж задалж, шинэ номын тухай санал сэтгэгдлээ илэрхийлсэн.

Б.Буд  

Shuud.mn
Сонин хачин
ц.наранцэцэг:
уучилаарай самбуу даргын тухай бичсэн бол би андуурч өөрийн өвөг эцэгийн тухай сэтгэгдэлээ бичсэн байна.түмэнтээ уучилалт хүсье.
2014-10-22
цэрэнпил наранцэцэг:
миний өвөөгийн эцгийг мэргэн самбуу гэдэг байсан гэж ээж мааньярьж байсаныг санаж байна. манайх увс аймгийн тэс суманд амьдардаг байжээ. одоо бид бүхний овог хас гэдэг.хас гэдэг хүн бол мэргэн самбуу гэдэг хүний хүү бидний өвөө байсан юм .чухам энэ хүн бидний өвөг эцэг мөн бол энийг бичсэн танд маш ихээр талар хаж байна.миний аав тэс сумын багийн / одоогоор бол сумын/засаг даргаар олон жил ажллаж байсан.миний аавийг нутгийн ард түмэн сэрэнпил дарга гэдэг байсан.дээрхи хүний талаар бичэн танд гүнээ талархаж байна номыг тань заавал олж унших болно.баярлалаа
2014-10-22
adislah:
kkkk.sambuu guai namaig shine jiliin suld modnii naadmiin uyeeer 3 jil daraalan unsch,tolgoig mini ilj baisan yum.odoo bodohnee ter ni nadad sain saihniig eruusun adis baijee.saihan mongol ahmaduuddaa unsuulj,adis avch baigaarai,zaluusaa!
2014-04-14
сэмбэрүү:
амжилт л хүсэе дээ
2014-04-10