Хэнийг сонгож болох вэ?
2011-12-08

2012 оны УИХ-ын сонгуульд хэнийг сонгохоо сонгогчид бүр шийдэж  ядаж байна. Төрийн  эрхэнд байсан төрийн түшээд нь нэгнийгээ иддэг уудаг, луйварчин, гуйлгачин түүлэгчнээр нь дуудах болж. Тэгэхээр энэ бүх хэл аманд нэр нь орооцолдсон нөхдийг сонгож болохгүй нь. Дараа нь архи согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэдэг, мансууруулах төрлийн бодис худалддаг, зуучилдаг бизнестэй эрхэмийг бас сонгуулахгүй гэсэн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Мэдээж ард түмнээ архин далайд живүүлэн байж хөлжсөн нөхдийг сонгохгүй  байх үндэслэлтэй. Ийм хуулийн төсөл санаачилж болдог юм чинь ерөөсөө бизнес эрхлэгч, магистрээс доош боловсролтой, гадаадын компанид зөвлөхөөр ажилладаг, ажиллаж байсан, төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх  хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг хууль баталчихвал яасан юм бэ? Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн нэгийгээ  матсан, араар нь хутгасан элдэв нэр хаяг тодорхойгүй сонин, хэвлэлийн хуудас, төлбөрт нэвтүүлгээр бөмбөгдүүлдэг сонгогчдыг тархийг жаахан ч гэсэн хайрлах хэрэгтэй. Хэдийгээр сонгуулийн хуульд элдэв гүтгэлэг бүхий нийтлэл, нэвтрүүлэг гаргахыг хориглох, шударгаар өрсөлдөхийг заалсан байгаа ч улстөр халаад тулаан  эхлэхээр хууль  гууль болдог. Өнөөдөр ч энэ байдал бий болчихоод байна. Сонгууль ойрсон биш гишүүд нэгийнхээ дээр гарч цэвэр хүн болох гэж нөгөөийнхөө бизнесийн булхай олны өмнө илчилэн хэрэлдэж эхэлсэн.  Ухаанаа алдсан амбицдаа хөтлөгдсөн олон хэрүүлээс хэн нь ямар бизнес хийж ард түмний хордуулдаг, хохироодгийг иргэд мэдэж хар дансандаа дугуйлсан биз. Чуулганы танхимд вакцины бизнес нь илчлэгдсэн Л.Гүндалай эргээд бусдыгаа бухаж эхэлсэн. “УИХ-ын гишүүд  бүгд хөрөнгө орлогоо буруу мэдүүлдэг. Та нарын мэдүүлснээр бол би энэ танхимд хамгийн баян нь болчихоод сууж байгаа” гэсэн нь эрхэм түшээдийн шар үсгийг босгож орхив. Энэ нөхөр ингэж бурж байгаад нэр цохоод чичлэх вий хэмээн ширээн доогуураа орчих дөхөн суусан гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр  одоогийн парламентад шургалсан нөхдөөс гадна, улстөрд шургалахаар хэтэвчнийхээ мөнгө, араа шүдээ арзалзуулан зүтгэж байгаа буруу бодолтнууд  олон байгаа. Өдрөөс өдөрт нам байгуулж  тоглоод энхийн цагаан тагтааны дүр исгэж байгаа хүмүүс ч бий. Ирэх долоо хоногоос нам байгуулагчдын эгнээ хүрээгээ тэлэх сураг гараад байна. Улстөрийн тоглоомын дүрэм тодорхой бус, мөнгө, улстөр холилдсон нөхцөлд шүүлтүүр байх хэрэгтэй гэж дуугарах хүмүүс тэр хэрээр  нэмэгдсээр. Үүний эхний оролдлого нь Х.Баттулга гишүүний өргөн барьсан хуулийн заалт. Төдийлөн дэмжлэг авахгүй байгаа ч ингэх хэрэгтэй гэж шивнэх далд дэмжигчид Төрийн ордноор нэлээд байгаа гэнэ. Б.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
yahaarai bid uursdiiguu songoj bolohgui gej hussen huseegui ene hediig songoj baihaar
2012-01-04
Odoo baigaa hediig yaagaad ch songoj bolohgui............. ene bol yariangui!!!!
2011-12-08
Ih hurlaa tseverlej avah gants bolomj bol songuuli, tseverlej chadahgui bol songogchid bidnii uursdiin buruu, hohino bolno. yahaa medegtun
2011-12-08
“Уг түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа болно” гэсэн анхааруулга харанга дэлдэх мэт цагийн холоос чихэнд сонсогдоно. Өөрсдийнхөө хэн бэ гэдгийг мэдэхгүй бол түүх яаж үргэлжлэх вэ?
2011-12-08