“Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцэв
2014-04-12

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг энэ хууль бүрэн хамруулах зорилгоор цэргийн дүрэм, алба хаах журмын зарим зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Ингэснээр цэргийн алба хаагчтай холбогдсон захиргааны болон эрх зүйн аливаа асуудлыг төрийн байгууллагын аль ч шатанд зөвхөн энэ хуульд заасан зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой болно.

,

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин