Хятадын Ланжоу хотод цэвэр усны хомсдол үүсэв
2014-04-13

Хятадын Ланжоу хотын иргэд цэвэр ус худалдан авахын тулд хэдэн цагаар ч хамаагүй дугаарлан зогсч байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Синьхау” агентлагийн мэдээлж буйгаар, “Тус хотын ундны хэрэглээний усанд хийсэн шалгалтаар бензол болон хавдар үүсгэгч химийн хорт бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20 дахин их байгаа нь тогтоогдсон учир оршин суугчид ийнхүү цэвэр усны төлөө дайн өрнүүлж байна” гэж мэдээлжээ. Ланжоу хотын усан хангамжийн систем бүхэлдээ хортой бодисонд бохирдсон тул орон нутгийн албаныхан иргэдийг 72 цагийн хугацаанд ундны ус хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна. Хотын усан хангамжийн системийг ажиллуулдаг орон нутгийн захиргааны мэдлийн “Ланжоу Веолиа Уотер” компанийн зүгээс дээрхи шалгалтыг явуулж, үйлдвэрийн зориулалттай их хэмжээний хорт бодисоор бохирдсоныг тогтоосон гэжээ. Өнөөг хүртэл усан хангамжийн систем бохирдсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд учрыг нь тодруулахаар Ланжоугийн аюулгүй байдал болон цагдаагийнхан шалгалт явуулж байгаа юм байна.

йы

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ardt:
udahgui bid ch gesen ingeh bhdaa
2014-04-14
усгүй бол амь үнэгүй :
дэлхийн олон хотыг ийм аюул удахгүй нөмөрнө. улаанбаатр хот ч усны хомсдолд ороход ойрхон байгаа. улс төрчдийн хэрүүл дунд усгүй болбол яана. усны асуудал улс төрийн асуудлаас чухал юм. улс төрчид гэх нөхөд баахан төрийг үймүүлж байгаад арилаад өгнө. хэн хохирох вэ. иргэд ...
2014-04-14