Сайд, дарга нарыг уриалжээ
2011-12-08

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг эрчимжүүлэх, төрийн бүх шатны байгууллагын ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд,Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт өнөөдөр уриалга хүргүүлэв. Уриалгад “Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, өөрийн харъяа бүх шатны төрийн байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх шинэ жилийн болон аливаа тэмдэглэлт баяр, ёслолын арга хэмжээг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх; Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг бүх шатанд өндөржүүлэн ажлын байранд архидан согтуурсан, ажил цалгардуулсан тохиолдолд тухай бүрт нь хариуцлага тооцож ажиллах; Төрийн байгууллагын удирдах ажилтан, албан хаагчид согтууруулах ундаа сурталчилсан, хэрэглэсэн аливаа арга хэмжээнд өөрийн биеэр үлгэрлэн оролцохгүй байхыг санал болгож байна” гэжээ.
Shuud.mn
Сонин хачин
Sain bain. Bugd dor buree arhinii esreg yamar negen zuil sedej sanaachlaad heregjuulbel ene arhidalt zogsonodoo,
2011-12-08
Уг нь энэ их сайхан зүйл л дээ. Улсаа цөлмөхгүй, хүн амаа хордуулж хөнөөхгүй сайхан амьдрал шүү дээ... Энэ талаар бид мөн ч их бичиж, ярьсан даа... Худлаа л даа... Энэ дарга нар цаанаа архи ногоортлоо ууж, янхьан эмсийг пялууртлаа хусаж байгаа...
2011-12-08