Өнөөдөр сар бүтэн хиртэнэ
2014-04-15

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “NASA” сар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, “Африк, АНУ, Ойрхи Дорнод болон Австралийн баруун хэсэг, Иран, Ливан, Энэтхэгт амьдардаг хүмүүс сарны бүтэн хиртэлт буюу байгалийн ховор үзэгдлийг харах боломжтой гэнэ.

Дэлхийн дагуул эрхэс сүүдэртээ бүрхэгдэх боловч сар тэнгэрт бүрэн алга бололгүй, бараандуу улаан өнгөөр хучигдах бөгөөд  энэхүү хүнд өнгөний хослолоос нь шалтгаалж байгалийн энэ үзэгдлийг “Цуст Саран” гэж нэрлэдэг байна.

Оросын Алс Дорнодод сарны энэ хиртэлтийг хэсэгчлэн харж болох ба харин Хойд, Өмнөд Америкт бүтнээрээ харагдах юм байна. Сарны бүтэн хиртэлт 20 минутын турш үргэлжлэх аж.

Сарны дараагийн бүтэн хиртэлт 2014 оны аравдугаар сарын 8-нд тохиох бол 2015 онд дөрөвддүгээр сарын 4, есдүгээр сарын 28-нд сар хагас хиртэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
чулуун:
манайхан мэдэхгүй л дээ зайлуул, яандаа миний монгол даанч өчүүхэн юмдаа.
2014-04-15
deegi mini :
manaid yahiig door ni bichchihgui dee
2014-04-15