450 зорчигчтой усан онгоц осолджээ
2014-04-16

Өмнөд Солонгосын 450 зорчигчтой аялалын “J-152” хөлөг онгоц осолдож, живсэн тухай “BBC” агентлаг онцлов. “Yonhapnews.co.kr” сайтын мэдээлж буйгаар, Инчион боомтоос өчигдөр хөдөлсөн “J-152” хөлөг онгоц Чежү арал дээр очих ёстой байсан ч 20 км орчим явсаныхаа дараа төв станцдаа ослын дохио өгч, аврагчдыг яаралтай ирүүлэхийг хүссэн байна.

Өнөөдөр өглөөний 8.58 цагийн орчимд хөлөг онгоц осолдож, живжээ. Аврагчид хөлөг онгоцыг живсэн шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд алан хядах үйл ажиллагаа байж магадгүй хэмээн сэжиглэж буй. Онгоцонд зорчиж явсан зорчигчдын ихэнх нь ахлах ангийн сурагчид байжээ. Ослын газар луу харуулын усан онгоц, 15 нисдэг тэрэг илгээсэн аж. Өглөөний 9.55 цагт 120 зорчигчийг аварч, анхан шатны тусламж үзүүлсэн байна. Үлдсэн  зорчигчийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
жавхлангийн зөвөө дэмжиж байна
2014-04-17
иргэн:
чөтгөртэй
2014-04-16