Хурдны замыг цогцоор нь шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
2014-04-16

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын урилгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын ерөнхийлөгч ноён Танака Акихико Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Япон улсын хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын ажлын явцын талаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд түүнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан байна. Мөн энэ үеэр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замыг хөнгөлөлттэй зээлд хамруулж, цогцоор нь шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр илэрхийллээ. Ноён Танака хариуд нь шийдвэрлэж болох боломжийн талаар зөвшилцөх хугацаа олгохыг түүнээс хүсчээ.

Нарны зам, ерөнхий боловсролын сургуулийн жишиг барилга, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн хоёр үе шат бүхий төслүүд гээд ЖАЙКА-ын зүгээс манайд үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн олон бий. Монгол Улсын Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж буй “Гудамж”, “Сум” төсөлд энэ жишгээр хамтран оролцохыг сайд мөн энэ үеэр хүслээ. Түүнчлэн бэлтгэл шатандаа явж буй төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдэд хамтрах нь хоёр улсын аль алины эрх ашигт нийцсэн хамтын ажиллагаа болно хэмээн илэрхийлсэн. Япон улс нь Toyota тэргүүтэй машин механизм үйлдвэрлэл болон электроникийн салбартаа зэсийг үлэмж ихээр ашигладгаараа дэлхийн томоохон хэрэглэгч. Энэ чиглэлд хамтрах боломжтой гэдгийг ч ноён Танака хэлсэн.

Япон улс өдгөө манай хамтын ажиллагаа бүхий гурав дахь хөрш бөгөөд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшх Монгол Улсын хамгийн том донор орон юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
баяр:
том юм шиг жижигхээээн улс төрийн цаана дандаа хувийн жижигхэн ашиг сонирхол нуугдаж байдаг...давхар дээл жижгийн зорилго нь засгийн газрыг унагаж улс төрийн тогтворгүй байдал үүсгэх....шоронд явцгаахгүйн тулд....сугараас эхлүүлээд....
2014-04-20
баяр:
японы ард түмэн байхгүй бол бид хуучин ч гэсэн дэлхийн жишигт нийцсэн автомашин унах хувьгүй ,лада москвич унаад л жирииж байгаа байх даа...японы нөлөөгөөр солонгосын автомашины үйлдвэрлэл боссон гэдэг....хөх толботнууд японд бдаг гэдэг шүү....
2014-04-18
*‘d:
нарны замыг хар. энэ олон жил болоход нэгч засвар ороогүй. тиймээс хурдны замыг япончуудаар бариулсан нь дээр. монгол компанид өгдөг. нөгөө хэд нь зузаан, өргөнөөс нь хумсалаад нэг юм барьдаг. нэг бороо орохоор нөгөө зам нь хагараад бөөн осол аваар, юун хурдны зам болох байлгүй.... мэддэг, чаддаг улсуудаар нь хийлгэсэн нь дээр байхөө.
2014-04-17
баагий:
тэнэг төрийн хүний наад захын шалгуур хангахгүй батбаяр. новш.
2014-04-17
зочин:
японы компанууд риотинто шиг монголчуудыг шууд идчихгүй байхөө. япончууд чинь харин их ёс зүйтэй үлс байдаг шүү
2014-04-16
өөабөам:
хүнээс юм гуйж байгаа бол зангиагаа зүүчихээд гуйх хэрэгтэй ш дээ хүндэтгэл гэдгийг наад японууд чинь чухалчилдаг гэдгийг мэддэггүй юмуу тэнэг сайд
2014-04-16