“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно
2014-04-17

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр болно. Уг яармаг нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилготой юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн яармаг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд 10.00-17.00 цагийн хооронд болно.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин