Нийтийн дууны шилдгүүдийг тодруулна
2014-04-17

Нийтийн дууны энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамтай холбогдуулан дуучин Н.Чулуунхүү, Т.Баярсайхан, Н.Ганхуяг, хөгжмийн зохиолч Г.Батхуяг, МУГЖ Г.Эрдэнэбат нар хэвлэлийн хурал хийлээ. Анх 2005 онд зохион байгуулагдаж байсан “Алтан хуур” наадам энэ удаа улаан хивсний ёслолоор эхэлж, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийтийн дууны урлагын дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, урлаг судлаачид оролцох аж.

4

“Нийтийн дуучид маань ихэнхдээ ямар нэгэн харьяалалгүй явж байна. Хэдий тийм ч яруу найрагч, ая зохиогчдын бүтээлийг ард түмэндээ хүргэсээр явна. Энэ ч үүднээс нийтийн дуучид, уран бүтээлчдээ алдаршуулж, тэдний ажлыг үнэлж дүгнэх хэрэгтэй. “Алтан хуур” наадмын хамгийн гол зорилго нь энэ юм” хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг онцолсон юм.

5

Алтан хуур наадамд 60 гаруй уран бүтээлч, байгууллага 12 номинацид нэр дэвшээд буй аж. Дуучин Т.Баярсайхан “Нийтийн дуу яагаад ингэж их хөгжсөн бэ гэхээр хөдөө нутгийн малчид хотод олноор ирж суурьших болсонтой холбоотой. Тэд маань өөрсдийнхөө соёлыг аваад ирсэн юм шүү дээ. Өнөөг хүртэл нийтийн дууны урлаг ийнхүү хөгжсөөр байхад монголын нийтийн дууны холбоо ямар ч баяр ёслол хийж байгаагүй” хэмээн дурьдсан юм. Мөн чанаргүй дуучин олноор гарч ирж буй өнөө үед энэхүү наадмыг хийж буй нь цагаа олсон хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

5

“Монгол хүн дуугүйгээр байж чадахгүй. Хүүхдээ бүүвэйлж байхдаа ч дуулдаг. Ямарваа нэг юм хийж байхдаа ч амандаа дуу аялж л явдаг шүү дээ. Гүрбазарын хэлсэн үг байдаг. “Дуу бол монголын ард түмний амандаа хүлхэх дуртай чихэр” гэж. Энэхүү наадмыг цаашид 3 жил тутам зохион байгуулья гэж төлөвлөж байгаа.  Ингэснээр уран бүтээлчид маань ч зорилготой болж, уран бүтээлийн чанар ч дээшилнэ гэж үзэж байна” хэмээн УГЗ Ч.Ганхуяг ярьж байлаа.

5

Урлаг судлаач, найруулагч Б.Батхуяг уран бүтээлчдийг хэрхэн шалгаруулсан талаар “Уран бүтээлчдийн нэр дэвшүүлэх ажиллагаа 2013 оны 9 сараас эхэлсэн. Ер нь бол 2010 оноос хойших уран бүтээлүүдийг тодруулсан. Олон нийтэд хүрсэн бүтээлүүдийг задлаад тус бүрт нь анализ хийдэг. Шүлэг, ая, дуучинг нь тус тусад нь салгаж авч үзнэ гэсэн үг. Ингээд тодорсон бүтээлүүдээ  дахин шигшиж байж нэр дэвшүүлсэн. Яруу найраг нь сайн болсон бүтээлийг яруу найрагт, хөгжим нь сайн бол хөгжмийн зохиолчийн бүтээлд нэр дэвшүүлсэн” гэж тодотгосон. Харин тэрбээр энэ наадмын шүүгчээр хэн ажиллахыг нууцалж байгаагаа хэлсэн. Хэрвээ шүүгчээ зарлачихвал ямарваа нэгэн нөлөөлөх оролдлого гарч магадгүй тул наадам болтол нууцалж байгаа гэв.

5

Ж.Мөнхзул

Shuud.mn
Сонин хачин
sonsogch:
bi niitiin duunii shildeg hugjmiin zohiolchoor balhjav,shildeg duuchnaar delgermurung todruulah sanaltai bna.niitiin duunii shildeg hamtlagaar hurd.
2014-04-18
od erdenet:
demjih heregtei niitiin duu oilgohgvi yumnuud yanz yanziin yum bichihee bolio vvh tvvhee medehgvi heden solongos kino vzsenee yu gej bodoow boldoo!!!!
2014-04-17
od erdenet:
demjih heregtei niitiin duu oilgohgvi yumnuud yanz yanziin yum bichihee bolio vvh tvvhee medehgvi heden solongos kino vzsenee yu gej bodoow boldoo!!!!
2014-04-17
sarmagchid:
ene heden totinuudaas doloon dor nohduud boliy humuus ene heded mongoo ymar ih zardag um be mongolchuud bugdeeree duulj chadna sh dee o
2014-04-17
болдоо:
наад балай юмаа тэр аймгуудад очиж зохион байнуулаач
2014-04-17
иргэн:
сайхан наадам болох юм байна тв-гээр шууд дамжуулаарай
2014-04-17