Амиа хорлогсдын араас гашуудах уу, амжиж аврах уу?
2014-04-18

Иргэн хүнийхээ амьд явах эрхийг Монгол улс Үндсэн хуулиараа хамгаалсан байдаг. Гэтэл сүүлийн үед амиа хорлох явдал олширчээ. Ид хийж бүтээх насандаа амьдралаас уйдаж, эрдэнэ мэт алтан амиа егүүтгэх хүслийг өнөөгийн зарим залуус сэтгэлзүрхэндээ тээж яваа нь харамсалтай. Бурхан хүн төрөлхтөнд байх ёстой бүх л зүйлийг харамгүй хайрласан. Харин тэр зүйлийг зарим хүмүүс ухамсарлахгүйгээр хорвоогийн мөнх бусийг өөрөө өөртөө оноосоор  байна. Мэдээж сэтгэл санаандаа ямар нэгэн дарамтгүй хүн юу гэж өөрийгөө хорлохов дээ гэж тэднийг өмөөрч болох л юм. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тэдний энэ үйлдлийг зогсоох тал дээр бид илүү анхаарах хэрэгтэй болоод байна.

.

Амиа хорлолтонд гадна, дотны олон шалтгаан бий. Тухайлбал хорь гарсан залуусын хувьд хайр дурлалын асуудал  хамгийн ихээр  нөлөөлдөг байна. Дурласан охин эсвэл банди нь өөрийнх нь хайр дурлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад өөрөө өөртөө дур гутан амиа хорлоход хүрдэг аж. Мөн хардалт амиа хорлолтонд нөлөөлдөг олон хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд бичигддэг  байна.

.

Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өссөөр байгаа  юм. Цагдаагийн газраас гаргадаг гэмт хэргийн мэдээллээс харахад  амиа хорлох үзэгдэл жил ирэх тутам өссөн байгаа нь ажиглдагдаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2000 онд 146, 2003 онд 208, 2008 онд 340, 2011 онд 167 хүн амиа хорложээ. Мөн улсын хэмжээнд нийт амиа хорлогсдын 70-80 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байдаг байна.

.

Энэ оны гурван сарын тоо баримтаар 200 гаруй хүн золгүй байдлаар амиа алдсан тохиолдлын 25 нь амиа хорлосон тохиолдол байжээ. Энэ нь тийм ч бага тоо биш юм. Амиа хорлохыг завдсан хүмүүсийн 70 хувь нь 16-25 насныхан, 26.2 хувь нь 26-50 насны хүмүүс, 3.8 хувь нь 50-иас дээш насны хүмүүс байна гэсэн судалгаа гарчээ. Цагдаагийн ажилтнуудын хэлж байгаагаар, амиа хорлож байгаа иргэдийн олонх нь ид хийж бүтээх насандаа буюу 18-30 насны залуучууд байдаг байна. Харин хүйсний хувьд эрэгтэйчүүд амиа хорлох нь элбэг гэнэ.

.

Амиа хорлолтыг эрчүүд тэргүүлж байгаа нь олон шалтгаантай. Нэг талаараа эрчүүд сэтгэл гутралын өвчинд нэрвэгдэж амиа хорлоход хүрдэг байна. Өөрөөр хэлбэл  эмэгтэйчүүд өөрт тохиолдсон таагүй зүйлээ бусадтай хуваалцаж стрессээ төвөггүйхэн тайлдаг. Харин эрчүүдийн хувьд энэ нь эсрэгээрээ. Учир нь эрчүүд уур бухимдлаа дотроо хураасаар байгаад энэ нь эцэстээ амиа хорлолт болдог гэдгийг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар хэлж байгаа юм.

.

Энэ нь эрчүүдийн тэсвэр тэвчээр, ноён нуруутай холбоотой байж болох ч эргээд өөрсдийг нь буруу зүйл руу төвөггүйхэн түлхэх хүч болж өгдөг байна. Тэгэхээр жил ирэх тусам газар авч байгаа амиа хорлолтыг багасгах гол зүйл нь  хувь хүний сэтгэл зүйг дэмжих асуудал юм. Өөрөөр хэлбэл манай нийгэмд сэтгэл зүйч ихээр үгүйлэгдэж  байна гэсэн үг. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 5-10 хүн тутамд нэг сэтгэлзүйч ноогддог байна. Учир нь нийгмийг хөгжлийг дагасан стрессээс болоод иргэд нь амиа хорлох, сэтгэцийн эмгэгтэй болох нь элбэг байдаг гэнэ.

.

Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн бүрийг сэтгэлзүйчтэй болгох бодлогыг барьдаг болсон байна. Харин манай улсад сэтгэл судлаачид нэн ховор гэхэд болно. Учир манай төр засаг иргэн хүнийхээ сэтгэл зүйтэй холбоотой бодлогыг огтхон ч хэрэгжүүлдэггүй. Уул уурхай, хөдөө аж ахуйн, мөнгөний бодлого гэж ярихаас, нийгмийг бүрэн бүтэн байлгах талын бодлогыг эрх мэдэлтнүүдийн хэн ч санаачилдаггүй гэхэд болно.

.

Иргэн нь эрүүл сэтгэхүйтэй байж, нийгэм эрүүл байна. Нийгэм эрүүл байж ирээдүй гэрэл гэгээтэй болно.  Энэ бүхнээс харахад  өнөөдөр Монголд эдийн баялгаас илүү иргэдийн сэтгэлзүйн гэгээрэл  хэрэгтэй байгаа юм. Дээр нь төр засгаас уул уурхай, эмч багшийн мэргэжлийг дэмжиж байгаа шигээ  энэ цаг үед эрхэм нандин болоод байгаа Сэтгэлзүйчдийг  илүү ихээр дэмжиж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хайран сайхан залуус амьдрал хэмээх сайхан далайгаас үхэл хэмээх намаг руу өөрсдийгөө түлхсээр л байх нь.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hovortsetseg:
olhiogui umnuudiig yund ni omoordog um be
2014-04-21
hongoroo:
chad hiivel hiij l baig.niigmees jaahan tiinhen ni harin ch oorsdiinhoo duraar zailj ogch baigaa um bish uu
2014-04-20
zochin:
hamgiin gol ni niigem eruul baih yestoi. shudragaar ajillaj amidarch bolood baival yu gej hun iim arga songoh veedee. tegeed ch hajuugiin hun setgel gonsgor baival negniigee tulhehiin orond demjleg baidaggui shuudee.
2014-04-20