“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг боллоо
2014-04-18

Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохиогдож байгаа ба аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлийн 442 ажлын байр зарлагдсан. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсүүд нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг танилцуулж, “Оюутны цагийн ажил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин