Уран сайхны гимнастикийн хотын аварга шалгаруулах тэмцээн болно
2014-04-18

Уран сайхны гимнастикийн 2014 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн 1, 2, 3-р зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн 9 зэргийн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд болох юм. Тэмцээнийг олон улсын гимнастикийн холбооны дүрмээр шүүн явуулах аж.

.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин