Такси №71
2014-04-18

Эмчилгээ хөөхийн зэрэгцээ миний бие нэгэн тохиодлоор өвөрмөц эрлийн багт таксич жолоочоор ажиллалаа. Энэ талаар өгүүлье. Сургамжтай анхаарууштай юм гэж бодоод бараг хасч танасангүй орууллаа.

:

Эхний өдөр

Орой 21.00 цагийн үед дунд эргэм насны хоёр эмэгтэй сууж хэд хэдэн баар цэнгээний газрын үүдээр эргэлдэх хэрэг байна гэлээ.

Би зөвшөөрч, нэгдүгээр хорооллын хөл хөдөлгөөн ихтэй диско баарны үүд сахиж хэсэг зогслоо.

Манай хоёр эхэндээ нарийн ширийн зүйлээ ярьсангүй. Хүн хайгаад байгаа бололтой  “тэр мөн үү, энэ мөн үү” гэж шивнэлдэн ийш тийш хараа тавьж явлаа. Арай эгчмэд байрын бүсгүй нь бүр цөхөрсөн байдалтай арын суудалд зүүрмэглэж ч үзэв. Залуу хүүхэн “өө та бүүр яваад өгчих шив дээ, ингэж хүн хайна гэж юу байхав дээ, Би танай Укаг шөнө бол танихгүй шдээ, цаадах чинь ийм харанхуй орчинд бол юун харсан хүүхэд билээ, сайн уу гээд  л зөрөөд явчихна шүү  ккк”  гэж нэлээн бүдүүн хоолойгоор инээлээ.

:

Э-1 /эмэгтэй  /- Ажлаар орж тэр фэйс хаягийг шалгаж үзэх үү? Тэрүүгээрээ ороод найзтайгаа чатлаад байна гээд байгаа юм даа. Энд байхгүй оргиод байна. Би эртээр нэг хүнд үзүүлсэн чинь зүүн чигтээ гээд байна аа. Энэ нэгдүгээр хороололд одоо ирэхгүй байх аа.

Э-2 - /эмэгтэй / Харин тэсэхгүй энэ хавиараа эргэлдэнэ дээ, арай эрт байна уу... хөөш жолооч сайн мэдэж байгаа даа... Ах шөнийн газрууд чинь хэд гээд ид бужигнах уу?

Х- Өө мэдэхгүй ээ, лав шөнө 02.00 болгочихдог байх шүү. Ингэхэд та хоёр минь хэнийг хайгаад байна даа?

Э-2- Оо энэ урт түүхээ, ккк

Э-1- Манай охин эдний нэг эгчийн хүүхэдтэй тэнээд болдоггүй, бид хоёр чинь эрэл хайгуул хийдэг ажилтай болоод удаж байна.

Э-2- Бид хоёр ч уг нь барьсан л даа. Энэ нэгдүгээр хорооллоос.

Х-  Юу хийгээд яваад байдаг юм ?

Э2- Тэнээд л, ингээд ийм бүжиглэдэг газар хэсээд л, мэдэхгүй ээ энэ охин хүүхэд нэг ингэхээр яадгийн мэдэхгүй.

Э-1- Ажаа өчигдөр Сараа өмгөөлөгч ярьсан. Одоо та хоёр тэр хүүхдүүдээ олж ирэхгүй бол өөрсдөө хариуцлага хүлээнэ шүү, ямар юм ойлгодоггүй улс вэ гээд л аягүй ааш муутай байна лээ.

Э-2- Олдохгүй юмыг чинь бид хоёр одоо яах вэ дээ.

 Х- Бас хэрэгт орооцолдчихсон юм уу ?

Э-1- Үгүй ээ, уул нь хохирогч нар  хэдэн банди нарт зодуулсан юм билээ.

Э-2- Чи тэр нөгөө хоёр найз охиных нь ээжтэй нь уулзав уу, хүүхдээ яриулахгүй байна уу ?

Э-1- Би утсаар нь яриад, ийм юм болоод байна. Танай охин хамт явж байгаад хэрэгт түвэгт орсон юм байна лээ, энэ утсыг нь шалгаад хаягийг чинь тогтоочихдог юм байна. Зүгээр л охиноо цуг явуулаад  Ука Мягаа хоёрыг олуулчих, тэгэхгүй бол адилхан хариуцлагад татна гэж байна лээ гэсэн чинь охинтойгоо яриулсын. Тэгэхээр нь нөгөө охинд чинь, шүүх хурал болох гээд  би та нарыг зөндөө л гуйж байна. Та хоёр олоод өгчих л дөө, та хоёрыг хэлсэн гэж хэлэхгүй шдээ, өчнөөн л гуйгаа биз дээ гэсэн чинь “мэдэхгүй ээ, бид хоёроос бас зугтаад байдаг болсон” л гэж байна лээ.

Э-2- Тэр хоёр тэгнээ, түрүүнд нь санаандгүй нэг бариад өгчихсөн улс чинь.

Э-1- Одоо барьж авбал ёстой үсийг нь хусаад хаячихъя.

Э-2- Парик зүүгээд явчих биз, манай Ука бол мэдэхгүй, аав нь бол одоо шууд ална л гэж   байгаа.

Х- Зодоод нүдээд улам л цаашилна даа

Э-1- Эдний нөхөр ч яахав, зодно чангална. Манай нөгөө эгч бол хөөрхий гар ч хүрч чадахгүй, нөхөр нь дээр үед өөд болчихсон.

Э-2 - Юм нээрээ... манай хүн чинь анх Укаг төрөхөд ёстой үг хэлүүлэхгүй, тэгээд чи битгий ажил хий, энэ хүүхдийг уйлуулахгүй хараад өсгөөд байж бай гээд л байсан. Одоо ёстой нөгөө цээжний махыг нь барна гэдэг л болж байна даа.

Х- Одоо нэг барьж авбал өөрөө үзэхгүй юу даа, арга эвээр тун болохгүй байна уу?  Хэдэн настай юм бэ, энэ хоёр маань

Э-2- Насанд хүрээгүй шдээ, одоо л иргэний үнэмлэх нь гарч байна,... манай хүн бид хоёр ярьж байгаа юм. Одоо хоёулаа ерөөсөө орчныг нь өөрчилье, энэ намар яаж ийгээд нэг байранд оръё, цэвэрхэн гэрт байлгая, одоо гэрт тогтохгүй, энэ буудал газраар яваад бүр сурчихаад тэгдэг юм уу, хэд хоног цонхоор гөлөрч байгаад л алга болчихдог.

Х- Та хоёр дээр яаж барьсан юм бэ ?

Э-1 Өө бас энэ нэгдүгээр хорооллоор сураг гараад байхаар нь хайгаад. Тэгсэн аниа гоё сэтгээд, тэндэхийн цайны газрын хүүхэнд зургийг нь үзүүлсэн чинь “өө танина шдээ өчигдөр хоол идсэн, хааяа орж ирдгийн гээд” аягүй азтай тэ, ккк

Э-2- Би нэг үзүүлдэг бөөтэй байхгүй юу. Тэгсэн тэр “олон хүнтэй газраас өдрөөр сайн сурагла, шөнө бол олдохгүй юм байна. Гэхдээ баруун талдаа суурин байна” гэсэн юм. Тэгсэн маргааш нь хэлсэн нь санагдаад цайны газар зургийг нь үзүүлсэн чинь харин таниад.

Х- Тэгээд яг яаж барьсан юм бэ дээ?

Э-2- Тэгээд маргааш нь нөгөө цайны газрын хүүхэн бидэн рүү залгаад, манайд хоёр бандитай хоол идэж байна гэж хэлсэн юм.

Э-1- Өө би чинь ёстой зах дээр юм зарчихсан явж байсан чинь “ажаа өнөө хоёрыг оллоо хурдал” гэхээр нь такси бариад ирсэн чинь хашчихсан сууж байдаг байгаа.

Э-2- Би шууд аавд нь хэлсэн. Аав нь ирээд орсон чинь нөгөөдөх чинь царай нэг хачин болсноо “өө, ээж юун ашгүй таарав аа” гэдэг байгаа. Аав нь авч хариад зодоод, би ч ёстой өмөөрмөөр л байсан ч ёстой тэсээд л, нөгөө муу гал тогооны жижиг буландаа суугаад байсан. Тэгээд л савар шиг юмаар цохиод нөгөөдөх нь далайх бүрд нь таазны шавар хамж унагаагаад, тэрүүгээр нэг тоос шороо, уйлаан майлаан болж байгаа юм чинь, хэцүү юм билээ. Ингээд алга болчихоор нь уур хүрээд ёстой мөчийг нь хугалъя гээд л байдаг, яс тулахаар өрөвдөөд. Одоо тэгээд манай хүн бид хоёр ярьж байгаа юм. Хоёулаа одоо зодож нүдээд яахав, орчныг нь солъё, тэр бусад айлын хүүхдүүд шиг байр саванд амьдруулаад үзье гээд.

Х- Одоо хурдан л татаж авахгүй бол тэгээд бүр сурчихвал.

Э-2- Харин бүүр сурчихаад байна аа.

Э-1 – Одоо шүүх хурал нь эд нарыг байхгүй гээд хойшлоод байгаа юм. Дахиж хойшлохгүй шүү, тэр хүүхдүүдээ олж ир гээд өмгөөлөгч нь загнаад байх юм. Маргааш сүүлийн өдөр болоод байдаг ... Тэр биш үү? тахийчаад тэр тамхи зуучихсан... ах араас нь хөдөлдөө тэр булан тойрч байгаа ...

Бид хөдөлж Цамбагаравын булан тойртол тамхи зуусан махлаг охин нүдээ халхлан биднийг харах гэж оролдож байлаа.

Э-2- Биш байна аа, ингээд нэг сүүтийгээд явж байдаггүй юм байх даа.

 :

Бид гурав ийн цаг илүү нэгдүгээр хорооллын хэдэн баар, шөнийн клубуудыг нэгжиж, сахиж зогссоны эцэст эрэл мухардаж бууцгаалаа.

Хайж буй хоёр охиныг нэг нь хөдөө урд аймгаас ирсэн, нөгөө охинтойгоо нийлж авснаас хойш салахгүй хамт явах болсон гэнэ. Эгч ээж хоёрын ярианаас харахад охидууд ер нь бол биеэ үнэлж явдаг бололтой юм.  Голдуу нэгдүгээр хорооллын бааруудаар явдаг бөгөөд энэ орчмоос хоёр ч удаа баригдсан байна. Шүүх хурлын тухайд бол тийм ч их ярих гэхгүй тойрсхийж байхыг бодоход таагүй хэрэг бололтой. Гэхдээ ямар ич  байсан хохирогч нар гэж байлаа. Хэдэн шөнө ийн дараалан эрэлд гарсан эгч ээж хоёр маш ядарсан байдалтай гэртээ бууцгаалаа. Тэгээд миний дугаарыг авч дахин хайх бол ярина шүү хямд яваад өгөөрэй гэж охины ээж хүслээ.

 :

Дараа өдөр

Маргааш оройхон 20.00 цагийн үед нөгөө ээж гэнэт залгалаа.

:

Э-2- Өө бид хоёр нөгөө өчигдөр цуг явсан. Та хурдхан энэ Тэнгис дээр хүрээд ирэх боломж байна уу ?

Х- За яасан нөгөө хоёроо олоод аваа юу ?

Э-2- Үгүй ээ, нөгөө хоёрын найзыг гэрээс нь олж аваад дагуулаад явж байна. Энэ хоёртой цуг хайвал олж магадгүй байна гэж их урам орсон байртай ярилаа. Би ойр зуур ажлаа орхин, Тэнгис рүү зүглэлээ.

Намайг хүрч очиход өнөөх эгч ээж хоёр мөн бага шиг биетэй 16, 17 орчим насны хоёр жоохон охин 4 хүн хүлээж байлаа.

Бүрэлдэхүүнээ тэлсэн манай эрлийн багийнхан машинд сууж хаагуур явж хэрхэх талаараа багийн зөвлөлдөөн хийлээ.

Тэдний ярианаас товч ойлгосноор бол өдөр манай хоёр өмгөөлөгч дээрээ очиж уулзахад найз гэх энэ хоёр охиныг бас ирүүлчихсэн байжээ. Хоёр охин мөн өнөөх зодоон цохионтой үл мэдэх хэрэгт хохирогчоор байгаа гэнэ. Тэгээд аав ээжтэй нь ярилцан тохиролцож, хоёр охиныг дагуулан явж охидоо хайхаар болжээ.

Мөн өнөө урд аймгийн охины ээж /одоо аймгийн төвдөө амьдардаг/охиныхоо барьж байсан өөрийн нэр дээр байсан утсаа сэргээж, сүүлийн хэд хоногийн биллийг үзтэл 8811 нэг дугаараас шөнөжингөө залгасан байна гэнэ.  Гэтэл тэр 8811 дугаараас Ука гэх охин нь мөн л хэд хоногийн өмнө найз охид руугаа утасдаж, амар мэндийг асууж  “нэг ах нартай буудалд  байна” гэж ярьжээ.

Ингээд энэ 8811 дугаартай хүнтэй цуг байгаад байгаа юм байна гэсэн таамаг дэвшүүлж, тэр дугаар руу залгахаар боллоо.

Хоёр охины нэг нь их яриа муутай жижигхээн охин байх ба нөгөө охин нь эсрэгээрээ их цовоо яриатай. Гэхдээ даруухан хүмүүжилтэй харагдах байдалтай юм.

Утсаар ийш тийш ярих болон Ука гэх охины хуучин барьж байсан дугаар руу ер нь хэн нэгэнтэй ярих бүрт өнөөх даруухан яриа хөөрөөтэй охин утсаар ярьж байлаа. Ингээд найз охидын санал болгосноор эхлээд хорооллын эцэст байх нэг бааранд очиж үзэхээр болов. Манай хайж байгаа охид тэнд очсон байх магадлал тун өндөр гэнэ. Сүүлийн саруудад ерөнхийдөө тэнд сууж байгаад хэн нэгэнтэй танилцах юм уу, ямар нэг байдлаар мөнгө олж гарч ирдэг болсон гэнэ.

Э-2- Манай охин чинь цагаан сараар байхгүй байсан шдээ. Тэгсэн тэр үеэс л манай охиныг барьж авбал ална мална гэж дарамталдаг, цагдаа цэргээс ч айдаггүй, нэг тийм машин унаатай хүүхэн хайгаад байгаа гэнээ. Ерөөсөө хууль цагдаа үйлчилдэггүй, охидыг байнга дарамталж байдаг айхтар хүүхэн гэнэ. Тэр манай охиныг ална барина гээд хайгаад байгаа юм байна. Энэ хоёрыг барьж аваад тэр охиноо олж өг, тэгэхгүй бол ална шүү энэ тэр гээд айлгаж сүрдүүлж байгаад гар утас юм хумыг нь авчихсан гэнэ. Тэгээд найзыгаа олж өгөөд аваарай гэсэн юм уу даа.

Х- Тэр яасан айхтар авгай вэ, тэ

Н-/найз/ Авгай биш ээ, бараг надаас хоёр гурав л эгч байх, залуухан шдээ

Э-2- Тэгээд тэр нь охидыг дарамтлаад байж байдаг юм биш үү тэ, манай Укаг нэг барьж аваад зодсон гэсэн үү, тэ?

Н- Тийн, Ука нэг баригдаад зодуулаад. Тэгээд хэд хоног тэнд нь байж байгаад зугтаачихсан гэсэн.

Х- Та нар тэр хүүхэнтэй яаж яваад орооцолдчихсон юм бэ?

Н- Анх Ука л танилцуулсан. Эхлээд Укатай танилцаад “Анай нь тусалъя, хүн амьтантай уулзуулъя, хувцас хунар авч өгье” гэсэн юм шиг байна лээ.

Э-2- Тэгсэн саяхан тэд нар буудлаар баахан цуг байсан юм уу даа. Тэгсэн нөгөө хүүхнийх нь найз залуу нь сая төгрөг өгөөд дуртай юм аа авч өмс зүү гэсэн юм шиг байна лээ

Э-1- Пээ тийм үү, яасан их мөнгө вэ, тэр чинь.

Н- Тэгсэн буудалд цуг байж байгаад Ука 90 мянган төгрөг аваад явсан юм шиг билээ.

 Э-2- Тэгсэн нь одоо тэр хүүхэн нь манай Укаг мөнгө хулгайлсан гэж гүтгээд ална барина гээд  яваад байгаа юм байна, аймаар хүүхэн гэнэ ээ...

Э-1- Тэгээд тэрэндээ баригдаж алуулж шулуулахаасаа өмнө бид нарт баригдаасай даа.

Э-2- Яахав, тэд нартайгаа хэд хоноод нэг хоол ундны мөнгө аваад зугтаая гэж бодохгүй юу. Явуулахгүй дарамтад л байлгаад байсан байхгүй юу. Тэгэхээр нь зугтааж л дээ.

Х- Тэр хүүхэн чинь ер нь охидын биеийг үнэлүүлдэг юм биш үү ?

Э-2- Энэ хоёрын утаснуудыг хураагаад авчихсан байгаа юм . Дээр яагаав, би бас нэг залууд худлаа ярьж, нэг буудал баар сахиж гадаа нь хонов доо.

Х-Ямар залуу, юу гэж худлаа ярьсан юм?

Э-2- Өө, тэр хавиар хүн зөөдөг залууд зургийг нь үзүүлсэн чинь “урьд шөнө миний машинд явсан хоёр охин яг мөн байна. Хаана явдгийг нь би мэднэ” гээд нэг шөнөжингөө бид хоёрыг суулгаж яваад баахан мөнгө авсан. Тэгээд бид хоёр цагдаад хэлж өнөө хүнтэй нь уулзуулаад, за одоо чи харсан үзсэнээ, хамт байсныг нь хэлээд өгчих гэсэн чинь “би юу гэж хэлж байдаг юм, би тийм нарийн юм мэдэхгүй” гээд таг гүрийгээд.

Бид явсаар хорооллын эцэст нэг бааранд ирж хоёр охин дотогш орж байгаа эсэхийг нь харахаар орлоо. Харамсалтай нь байсангүй.

Эргээд Сансарын тунель хавийн бааруудыг сахиж үзье гэлээ.

Тэгээд Сансар чиглэж явтал, нэг шинэ баатар манай эрлийн багт нөлөөлж эхэллээ.

Хамт хайж буй хоёр охины нөгөө цовоо охины найз банди гэх нөхөр байн байн залгах юм. “Чи хаана яваа юм яагаад шивнэж яриад байгаа юм, хаана ийм нам гүм газар байгаа юм”  гээд л дахин дахин залгана, сүрхий хартай эр байна лээ. Уул нь нас нь бол жоохон 17 -той гэнэ. Охин үнэнээ хэлж “чи яасан сонин юм бэ, би энэ эгч нартай Ука Мягаа хоёрыг хайгаад машинтай явж байна“ гэж учирлах ч, хартай залуу дахин дахин утасдаж шалгаж асууж байцаасаар... Сүүлдээ урд суусан Мягаа охины эгч залхаж “алив утсаа өгөөдөх жоохноосоо юун муухай юм боддог ямар хартай банди вэ” гэлээ . Охин тайванаар “ за яах юм бэ , одоо угаасаа утасны цэнэг дууслаа” гэлээ.

Ингээд Сансарын тэр хавийн бааруудаар самналт хийсэн манай дөрөв тун урамгүй хоосон буцаж ирлээ. Гэтэл өнөөх охины найз залуу дахиад л залгалаа. Охин утсаа авсангүй. Тэгснээ “өө манай нөгөө хартай эр энд ирчихсэн явж байна шдээ” гэлээ.

Машины урдуур жижигхэн хоёр банди ийш тийш хараачлан алхаж яваа харагдав. Үнэхээр хартай эр юм.  Сансарт ирж байна гэхээр араас нь хүрээд ирчихэж.

Манай  ээж эгч хоёр хэсэг ярилцаад өнөөх олон удаа залгасан байсан 8811 - тэй дугаар руу охиныг яриуллаа.

Н- ... Сайн байна уу? Ахаа, Би Укагийн найз байна аа... дээр уулзаад надад таны утсыг өгсөн юм. Надад нэг мөнгөний хэрэг гараад тэгээд таныг уулзах уу гээд л

З/залуу /.... хэн гэнэээ ?, Ука .... юун Ука билээ ?

Н- Нөгөө Мягаа, Ука гээд найзууд

З- Аан Мягаа юу? Мягаа өөрөө хаана байгаа юм. Утсыг нь өгчих дөө.

Охин өөрийнхөө барьж буй Мягаагийн хуучин дугаарыг өгөв.

З- За ах нь эргээд залгана аа... чи хаана байгаа юм, заза гээд залуу утсаа салгалаа.

Энэ яриаг амьсгаа даран чагнаж байсан манай хэд тал талаас дуу орон “Энэ аягүй бол хамт байгаа юм биш үү? цаана нь хэдэн залуус инээлдээд эхнэрт чинь хэлнэ шүү энэ тэр гээд байна шдээ” гэж таамаг дэвшүүллээ.

Хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө залуу эргэж ярьсангүй. Охин дахиад залгалаа...

Н- Өө ахаа та яасан, надад харин асуудал гараад, мөнгө хэрэг болоод уулзах гэсэн юм

З- өө ах нь харин одоо яг хөдөлгөөнд орж байна. Мягаа утсаа авахгүй байна даа, чи хаана байгаа гэлээ хэдүүлээ байгаа юм?

Н- Ганцаараа. Ука таньтай өчигдөр уулзаагүй юм уу ?

З- Заза ах нь эргээд залгана аа гээд утсаа салгалаа. Залуу машин барьж байгаа нь үнэн бололтой ухрах үед асдаг сигнал дохио дуугарч байгаа сонсогдож байлаа.

Энэ байдлаас манай хоёр энэ залуутай байхгүй дүгнэлтийг хийж, бид тэгсгээд хөдөллөө. Өнөө охины найз залуу дахиад л залгалаа. Охин авахгүй байсан тул хажууд яваа найз охин руу нь залгалаа. Найз нь утсаа авч “чи ямар ядаргаатай юм бэ, хүн ажилтай явж байхад гэж уцаарлалаа.

Н-2- Танай энэ чинь би сая Ука Мягаа хоёрыг харсан, гэхдээ хаана харснаа чамд хэлэхгүй ганцхан хайрдаа хэлнэ гээд тэнэг тэнэг юм яриад байна шдээ гэлээ.

Өнөөх охин “худлаа байх аа, уулзах шалтгаан хайж байхгүй” гэсэнд өнөө эгч хүүхэн “үнэн ч юм билүү” гэж эргэлзлээ.

Хүүтэй утсаар ярьсан охин үргэлжлүүлэн, чи хаана харснаа хэлчих гэсэн чинь та нар надаас зугтаад байгаа биз дээ, хэлэхгүй гээд байна шдээ гэлээ.

Х- Өө хэдүүлээ одоо хүн барих гэж байж өөрсдөө өгөөш үмхээд баригдах юм байна даа ккк гэж би хошигнолоо

Э-1- Хариу барьцаалсан ямар айхтар санаатай хүүхэд вэ энэ одоо тэ, миний дүү наадах чинь аваад суучихсан хойноо бол зовоох дурак байна даа, жоохон юм байж ямар муу санаатай юм бэ, харсан юм бол хэлчихнэ л биз.

Энэ үед өнөөх урд суусан хөдөөнөөс ирсэн эгч хүүхэн нь охины утсыг авч залган хүүтэй ярилаа.

Э-1- Байна уу, хөөе би тэр чиний харсан хоёр найзынх нь эгч нь байна. Хаана харсан юм миний дүү хэлээд өгчих, ямар сайн хүү вэ чи, би чамтай ярьж байна шдээ, танай Нараа энд машинд хамт явж байна. Бид нар тэр Ука Мягаа хоёрыг хайгаад байна. Чи харсан юм бол хэлээд өгчих. Хэлээд өгчихөөч, та хоёрын асуудлыг бид мэдэхгүй шдээ. Миний өмнөөс хэрэлдээд байдаг чинь, танихгүй хүний өөдөөс ... Танай найз охин бид хэд бөөн цуг явж байна .. чи тэгээд хэлчихээч ... тэр хоёр хаана байна ... чи тэгвэл хаана байна. Өө чи зүгээр зайлж үз ээ, ямар худалч банди вэ чи, чи сая бид нарын машины өмнүүр л салгалаад явж байсан биз дээ, тэнэг үү чи , бид нар чамайг харсан шдээ юу гээд хорооллд бааранд ч гэх шиг худлаа бацаан байна шдээ, чи битгий хүүхэд хардаад зовоогоод бай... утсаа салгалаа.

Э-2- Юу гэж байна? Тэр хоёртой таарсан гэж байна уу ?

Э-1-Ямар сонин хүүхэд вэ, харсан гэхдээ би найз охинтойгоо уулзаж байж хэлнэ гээд тэнэгтээд байх юм. Надтай уулзуулахгүй бол иргэний үнэмлэхийг нь хугалж хаялаа шүү гэнэ үү, чиний иргэний үнэмлэхийг авчихсан юм уу?

Н- Тийн, эртээр юм ломбарданд тавиад тэгээд авчихаад өгөхгүй тэнэгтээд байгаа юм.

Алив би ярчихъя гээд залгалаа.

Н- Өө чи яасан юм, хаана харсан юм ? Харин цэнэг дуусах гээд авахгүй байсан юм аа. Заза уучлаарай даа, тэгээд яг харсан юм уу? хаана харсан юм ... аанхан за за

гээд утсаа салгаж бид нар руу хандан, түрүүн манайд оччихоод буцаад явж байсан чинь хоёр бандитай Саппорогийн урд Хархорин чиглээд цаашаа явж байсан гэнээ. Микроны цонхоор аягүй ойрхноос харсан гэнэ гэж шинэ сураг гаргалаа. Бид нар санал хуваагдлаа. Энэ хүүхэд найз охинтойгоо уулзах гэж худлаа ярьсан гэж Укагийн ээж нөгөө найз охинтой санал нэгдсэн бол хүүгийн найз охин эгч хоёр үнэн байх, нэгдүгээр хорооллоор явах аягүй дуртай, танидаг банди залуу олонтой тул үнэн байх гэлээ. Би төвийг сахиж өөрсдөө мэд гэлээ. Ингээд өөр сэжүүр байхгүй тул бид хороолол гарах хооронд өнөөх Мягаа гэх охины хуучин барьж байсан утас руу хэд хэдэн дуудлага ирсэн нь дандаа эрчүүд залуучууд байлаа. Тэд  бүгд л “хаана байна, санаж байна уу яагаав тэнд энд уулзсан шдээ гэх ба, одоо хаана байна, уулзах уу, учрах уу гэсэн яриа хөөрөө хийж байлаа. Ихэнх нь 9911, 8811 дугаарууд байлаа. Ер нь айхтар явдаг охидууд бололтой юм. Охин за би завгүй байна, нөхөртэйгээ явж байна гэх зэргээр хариулт өгч байлаа.  Нэг эр байн байн залгаж “яг одоо уулзъя” гэж шавдуулсанд өнөөх охин “за эргээд  50 минутын дараа залгачих гэсэн нь биднийг нэлээн хөгжөөв. 5 минут гэх гээд сандарсандаа тавин минут гэчих шиг болов. Хамгийн гол нь өнөөх эр 50 минутын дараа “ хүлээгээд л байна шүү, 50 минут болчихлоо” гэж сануулж залгаж байлаа.

Бид эхлээд хорооллын охид хөвгүүд бөөгнөрдөг гурван ч  бааранд орж үзлээ, байсангүй.

Х- Үнэхээр хоёр бандитай явж байсан бол хаана буудалд орж болох уу ?

Н- Өө тэгээд хаана ч байж болно. 15, 20- ийн л өрөөнд орох байх. Тэр хоёр банди нар нь таалагдвал тэндээ хононо, онцгүй бол яаж ийгээд гараад л ирнэ л дээ.

Х- Та нар ер нь анх яаж бие биеэ мэддэг болж, хамт явдаг болсон юм бэ ?

Н- Анх чинь би 2 жилийн өмнө билүү дээ, нэг ихрийн өрөөсөн бандитай үерхдэг байсан, тэгсэн Ука нөгөө ихэртэй нь үерхдэг байсан байхгүй юу. Тэгээд л таньдаг болцон юм ...

Э-2- Энэ Саппоро дээр ирвэл хэлэх хүн олон байгаа л даа. Тэр шорлог зардаг хүмүүст захисан, цайны газар ажиллуулдаг, паб баарны хүмүүст зургийг нь үзүүлээд харагдвал хэлээрэй шагнана шүү гэчихсэн байгаа. Би энэ хавиар их явж байна.

Э-1 - Энэ хотын шөнийн амьдралыг чинь энэ жоохон охид дүүргэчихдэг юм биш үү, хаашаа л харна жоохон охид байх юм.

Бид нэгдүгээр хорооллын охид хөвгүүд ордог нэртэй зартай хэд хэдэн бааранд очсон боловч  манай хоёр охин олдсонгүй. Энэ үед би нэг сүрхий санаа гаргаж

“Байнга ордог буудлуудаар нь явж асуувал яасан юм” гэсэнд нөгөө жоохон охин над руу сүрхий харж  “байсан ч тэд нар чинь юу гэж байгаа гээд оруулахав дээ” гэлээ.

“Яагаад” гэж намайг гайхвал “Манай хоёр чинь насанд хүрээгүй шдээ ахаа, насанд хүрээгүй хүн оруулсан гээд хэл аманд орно гээд буудлууд чинь байхгүй ээ л гэнэ дээ” гэж намайг нам болголоо.

Бид шөнийн нэг цаг хүртэл явж хамгийн сүүлд Ханын материалын нэг баарыг шалгаж үзснээр эрэл мухардлаа. Ингээд маргааш нь шүүх хурал дээр бүгд очиж учраа хэлэн уулзахаар болоод охидыг гэр гэрт нь хүргэж өглөө. Хоёр охин хоёул нэлээн захын хороололд амьдардаг юм байна. Бүгд л “маргааш яана аа, аав ээжид загнуулнаа” гэж айсаар орцгоолоо.

Эгч ээж хоёр нь эрэл хийсээр бүүр найзууд болсон бөгөөд өглөө эрт хамт шүүх хурал дээр очихоор болзоо тогтоолоо.

Ингээд Мягаа гэх охины эгч нэгдүгээр хорооллын хойд ууланд байх айлд бууж, өнөөх Укагийн ээж дэнжийн мянгад бас л уулын орой дээр байх гэртээ хүргүүллээ.

Замдаа охиныхоо тухай ярьсаар л явлаа. Нэг удаа охиноо бас хайж явтал нэг залуу охидыг ажилд оруулна гээд Өмнөговь руу бөөнөөр нь аваад явчихсан байхад нь цагдаагаар хайлгаж байж олж авсан тухайгаа ярилаа.

 ₮

 ... Заримдаа ингэж байгаад хэзээ хүний гарт алуулсан байна гэж дуулдах вий гэж айх юм. Аав нь ч одоо бүүр цөхрөөд одоо нэг уучилж эвээр үзье тэгээд болохгүй бол охинтой байснаа мартъя даа гэж байна лээ. Бүүр цөхөрчихсөн. Багаас нь гар дээрээ эрхлүүлээд өсгөчихсөн болохоор надаас ч хэцүү байх шиг харагддаг юм. Аав нар чинь тэгээд бид нар шиг найз хүүхэн шуухан, ах дүүдээ хэлээд хамаг зовлонгоо яриад яваад байхгүй , эмзэг дотроо л шаналаад байдаг юм шиг байна...  Их ядрахаараа уул нь өөрөө хүрээд ирж байсан удаатай л даа. Одоо тэгээд уудагч болсон юм шиг байна... тэр нэг хүүхэн надаас түрүүлж олоод охиныг минь алчих вий дээ ... тэр хүүхнийг олж нэг бариулмаар байна аа , өнөө шөнө одоо унтахгүй ээ, өглөө эрт ажилтай шүүх дээр очно ... Ойрхон нэг газар л байгаа совин татаад байх юм, тэр банди түрүүн худлаа ярьсан тэ, нэгдүгээр хорооллоос л баригдана гэдгээ сайн мэдэж байгаа болохоор тэрүүгээр явахгүй л дээ. Нэг олоод авбал ганц шөнө тайван унтах юмсан, би одоо ингэж шаналсаар байгаад бүүр хөгшин авгай шиг боллоо шүү, уул нь би чинь дөнгөж 35-тай шдээ, их овортой хардагдаж байна уу ...

:

Ийн ярьсаар охиноо эрж хайж мухардаж шаналсан ээж гэрийнхээ үүдэнд буулаа.

Тэднийх их өндөр газар байх бөгөөд хотын төв хэсэг алган дээр мэт харагдаж байлаа.

Би түр зогсож хөл гарын хөшөөгөө гаргахаар буулаа. Тасралтгүй хөврөх машины гэрлүүд оог цоог гэрэлтэх байшингийн гэрлүүд, энд тэндэх буудал баарны хаяг гэрлүүд,   хоёр хүнийг бол хайгаад олчихвол олчихмоор л бага зай харагдана. Гэхдээ энэ олон барилга дунд  даана ч олон буудал, хоноцийн газар байгаа гэж бодоход олох найдвар бас бага мэт санагдлаа. Хөөрхий ээж аав хоёр нь эрж хайж ёстой цээжний махаа барж явахад өнөөх охин нь хаана юу хийж байгаа бол гэж бодогдлоо.

“Охин үрээ хайрла” гэж нэг сайхан шүлэг байдаг даа. Бас хайрлахын зэрэгцээ хүмүүжүүлж байхгүй бол хожмоо хэцүү санагдлаа.

 :

Өчигдөр  надруу өнөөх Укагийн ээж нь залгаж шүүх болсон, одоо охиноо цагдаад хэлж зарлуулж ольё гэж бодож байгаагаа дуулгаад баярласнаа дахин хэлсэн юм. Би ч Дашваанжилаар ивээн тэтгүүлж, үнэгүй газ авдаг боломжоо бодоод тэр хоёрын эрэлд  үнэгүй явж өгсөн юм. 

“Та бас охинтой гэл үү, хаана юу хийж явааг нь сайн л асууж ярьж баймаар юм билээ шүү, хүүхэдтэйгээ  ярихгүй хөндий яваад байх чинь их буруу юм билээ шүү” гэж охины ээж надад аминчлан захисан.  Зовлон үзэж охиноо хайж, буруу замаас гаргах гэж аргаа барж яваа эх хүний энэ үгийг бүх уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Охидоо хамгаалж, хайрлацгаая ....    

 ₮

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч,Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
9911:
8811.9911òýé óòàñòàé õ¿ì¿¿ñèéã èë÷ëýýä öàãäààä ºãººä òýäíýýð îëóóëàõ õýðýãòýé þì áàéíà. åáñóðãóóëüä ýì÷èéí ¿çëýã ãýæ þìûã ñàéí õèéäýã áàéõ õýðýãòýé ãýæ áîäîãäîõ þì
2014-04-23
жамуух:
биднииг бага залуу баихад иим асуудал гаргадаг архи уудаг ниигэмд буруу дуирал vзvvлж ес суртхуунгvи баисан хvмvvсииг ероогиин засан хvмvvжvvлэхэд яавуулж ажил хиилгэдэг баисан тэр ажилыг сэргээж хvмvvcэх засаж авах талын ажилыг хиимээр
2014-04-21
аяатунгаа:
за хоовон минь бие хаа гайгүй болсон нь яамай яасан ч зовлонтой юм дээ ёстой л эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэгч болж дээ тэр ээж яасан их зовж байгаа бол нүдэнд харагдчихлаа хэдэн ч шөнө нойргүй хоносон юм хэдэн ч шөнө нойргүй хонох юм үнэхээр хэцүү охидууд байнаа хүүхдээ багаас нь сайн хүмүүжүүлж байхгүй бол ийм л байдалд орно доо сургууль гэр гээд өсвөр насны охидод орчин бас их нөлөөлдөг байлгүй гэхдээ л юм ухаарах л нас байна ш дээ энэ охидууд одоо засрахгүй ээ яана даа монгол улс минь их л эвгүй нийтлэл байна даа гэхдээ яахав дээ хоовон таксид болсон юмаа л бичнэ гэсэн түүнийгээ л бичсэн байна за хоовондоо амжилт хүсье
2014-04-21
zochin:
sain uu,hoovon tanid ene udriin mend.tanii dugaar bolgoniig unshdag idbehten bn ene dugaariig un*d ih sanaa zovj bn odoogiin huuhduud yagaad iim bolood bn aa ene bol aimshig shdee iim bj bolohguiee gej buh ohid zaluuchuudtai helmeer yrialmaar bna hoovond bie sain bodoj bgaarai gej helii hamgiin gol ni eruul bh chin chyhal shuu tegeed ajiliin amjilt husii.
2014-04-21
zochin:
sain uu,hoovon tanid ene udriin mend.tanii dugaar bolgoniig unshdag idbehten bn ene dugaariig un*d ih sanaa zovj bn odoogiin huuhduud yagaad iim bolood bn aa ene bol aimshig shdee iim bj bolohguiee gej buh ohid zaluuchuudtai helmeer yrialmaar bna hoovond bie sain bodoj bgaarai gej helii hamgiin gol ni eruul bh chin chyhal shuu tegeed ajiliin amjilt husii.
2014-04-21
....oo:
ene ohid aimar yma ej aav hoerigo zovoogood
2014-04-20
юм-үз:
сайн байцгаана уу? заримдаа, маньд ийн төрдөг, монголыг минь хүн ардтай нь үүрээ эвдүүлж бусниулсан шоргоолж шиг болгон ийн гэрлийн хурдаар уруудуулж доройтуулах хэн нэгэнд олз омогийн ашигтай болоод тэр болвуу гэж. үр хүүхдийнхээ араас цөхрөлтгүй явж хөөцөлдөх эцэг эхчүүл ёстой л шар махтайгаа хатах юмдаа. нэгэнт засрахаасаа өнгөрсөн гэх нь ч юу юмбэ, ухаарахын цагт нас явж хамаг юм өнгөрсөн байх вийдээ, ийн гадуур явдаг хүүхдүүдэд. олдоосой билээ. хоовон минь бие хаагаа эмнүүлээд бие хаа чинь нэг мэнд амар болоодохоорой.
2014-04-20
dembee:
lhagvaatai sanal neg bnaa. er ni tegeed sain ajiglaad haraad baihad hyn er ni arvantav zurgaa hyrtelee neg yosondoo uguh nasandaa olj avsan amidraliin hev mayag sursan zangaa martaj uurchlugduggyi l uym bna lee. uursdiiguu hotiinh bolson gej boddog huduu usuj tursun ter hymyys ta huduu zan avir soyoloosoo hezeech salj chaddaggyigee daanch uursduu meddeggyi l uymdaa
2014-04-19
zochin:
zuragtaar byx tv geer zuragtai n zarluulax xeregtei.tegvel xamt bga uls n ch gesen sanaa n zovox bailgyide.bi xentei bgaad bna xeregt oroxvii gej bodox bx l da
2014-04-19
хүрэл:
уншлаа ийм амьдралын сураг мэр сэр дуулснаас цаашгүй байлаа их л хэцүү байдаг юм байна хоовон эрүүл мэндээ хичээгээрэй эрүүл байхаас илүү сайхан зүйлгүй шүү за тэр алдсан дугаар энэ тэр бол тэгээд дуусаа амжилт
2014-04-19
huduu tsarailchihaad:
huduuniihen hotod ireed uursdiiguu tasarsan gej bodchihdog hotiig utaagaar hogooroo hir byrtagaaraa buzarlaj bna daa ems n bie uneleed hereg alga hulgai deerem tednees l garch bna shuu dee
2014-04-19
bbbb:
hoovon ah bie sainuu surag neg heseg tasarvaa. er ni mash heregtei bichleg boljee. odoo neeree yamaarch yum be dee humuusiin uhamsariin tuvshing bur bagaas ni tsetgtselmeer bgaa yum. ene hotoos ch gesen humuusee bagasgah bodlogo heregtei amarik shig washingtond hen durtai ni guij ochood amidraad bdaggui. neleen hyanalttai yagaad gevel zasgiin gazar tsagaan ordon bolood shiidver gargah buh baiguullaga tend bdag bolhoor bum bujignasan shownii hot bolgohgui l gej tegj bgaa yum. huduu garch ajilah zaluuchuudad baingiin ajliin bair oron suuts amlah heregtei bhgui yu hotod myangan bshingaar yadag yum be. sum burt zuu 2 zuun ailiin oron suuts bariad zaluuchuuddaa mash hyamdaar 20 30 jileer zeeleer uguhgui yu unegui ugsun ch yadag yum be. ene hotiin ih achaalaliig buruulahgui bol sainaa dagaad saar zuils denduu hugjij bna. yaduu ni ingeed biee uneleed showdaad nasaaraa zaluu bh yum shig ingeed yavaad ugnu. bayachuudiin huuhduud har tamhi gej yumruu shuurch bna.ted bol aihtar l daa 100 nii 5 huvi ni l har tamhichin bolno busad ni tegee l said darga boloo l yavna. ene yaduu bolood dundaj orlogotoi ard tumen hetsuu bna aa.
2014-04-19
hehr:
hodoo hot yamar ch yalgaa bhgui. ohin huuhed neg ergeheeree hetsuu gesen. anhaarmaar l yum bn
2014-04-19
zochin:
bas hodoo hotoor n ylgaj bolohgu l de adilhan mongol humuus
2014-04-19
лхагва:
замаа алдсан охид , хөвгүүдийн залуучуудын ихэнх нь ажаад байхад голдуу хөдөөнөөс орж ирсэн байдаг хотын захруу орж ирээд өөрсдийгөө хотын мундаг хүмүүс гээд боддог эсвэл юм юм үзсэн сүрхий хүн болох гэдэг хөдөөний жинхэн хөлдүү толгойнууд бүхэл бүтэн хагас зэрлэг арми
2014-04-18
daanchdee:
odoony huuhduud aimaar boljee. yostoi heleh ug alga. hamgiin gol ni aij ichne gej baihgui bolchihson uchraas unenee hezeech helehgui, hudlaa yariad guriigeed bn yostoi aimaar. bur tsairchihsan. tsagdaad barij uguud ch nemergui dee.
2014-04-18
нэгд коммент бичлээ:
хоовон хөх өө хаашаа алга болчив. их үгүйллээ. одоо нийгэмд ийм амьдрал их байгаа шиг байна шүү.
2014-04-18
аааа:
охинтой аавын зовлон ч барагдахгүй за ер нь үр үндэстэй хүний зовлон барагдахгүй ээ
2014-04-18