Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын барилгыг буулгана
2014-04-21

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний барилга барих ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх эрхийг “Асар өргөө” ХХК авчээ. Тус дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга нь анх 1946 онд баригдсанаас хойш өнөөг хүртэл их засвар хийгээгүй.

,

Барилгын хийц, бүтэц, инженерийн шугам сүлжээний одоогийн төлөв байдал нь, барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй,  ажиллах орчин нөхцөл хангалттгүй болсон тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2010 оны 07-262/770 тоот дүгнэлтийн дагуу хуучин барилгыг буулгахаар болсон байна.

 

“Асар Өргөө” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилгыг буулгаж 15*45 м2 сууриараа 675 м2 талбай бүхий 00 түвшнээс доош 2 давхар автомашины зогсоолтой нийт 12 150 м2 талбай бүхий 15 давхар барилга барилгыг 3 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж 2016 оны ашиглалтад оруулах юм.   Шинээр барьсан барилгын 4 114 м2 талбайг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар концессын гэрээнд тусгажээ.

 ,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
asar urguu 7r horoololoo hurdan. bariach
2014-05-11
хуучин:
хуучин барилгуудыг ингэж л сэргээж шинэчилбэл зохино *ан авгайн тэнгээд хэвтчихдэг шиг булай болоогүй нь дээр 120 мянгатын зарим байрыг бас ингэх хэрэгтэй нэхмэлийн шарууд төмөр замын шарууд гээд тоочвол зөндөө л байна
2014-04-21
zochin:
xeniix ch baisan yadiin. buteen baiguullt xiigdeed xot ayataixan bolog l dee. dandaa xardaj baix yum
2014-04-21
zochin:
asar urguu gej henii demjlegiin kompani ve. buh yumand gar durdeg bolj. tsaad ezniig ni oloh yum san.
2014-04-21
энэ чинь л зөв шүү дээ:
төр, хувийн хэвшил ингэж л хамтрах хэрэгтэй. аль алиндаа ашигтай...
2014-04-21