Монголд анх удаа интернэт банкаар “WESTERN UNION” мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо
2014-04-22

Цаг хугацааны ганцхан хормын үнэ цэнийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл юугаар ч хэмжиж чадаагүй байна. Тэгвэл Голомт банкнаас Монголд анхлан нэвтрүүлсэн  хамгийн шуурхай мөнгөн гуйвуулгын “Western Union” үйлчилгээ нь цаг хугацаатай уралдсаар, улам бүр боловсронгуй болон хөгжсөөр ирсэн юм. Хөгжлийн энэ түүчээг манлайлан  Голомт банкны харилцагчид Монголд анх удаа  интернэт банкаа ашиглан данс суурьтай “Western Union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

7

Монголын банк санхүүгийн салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлтээрээ тэргүүлэгч Голомт банкны харилцагчиддаа зориулж байгаа энэхүү шинэ үйлчилгээний  нээлт 2014.04.21-нд  тохиосон юм.

7

Өмнө нь иргэд мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авахдаа банк хаах цагтай уралддаг  байсан бол харин одоо Голомт банкны харилцагчид цаг хугацаа, орон зай, хаана байгаагаасаа үл хамааран, Монголд анх удаа ИНТЕРНЭТ БАНКАА АШИГЛАН   ДАНС СУУРЬТАЙ WESTERN UNION МӨНГӨН ГУЙВУУЛГА ИЛГЭЭХ, ХҮЛЭЭН АВАХ үйлчилгээнд хамрагдах  боломжтой болж байна.   Энэ үйлчилгээний гол онцлог нь Голомт банкны харилцагчид интернэт банкаа ашиглан өөрийн нэрийн данснаас ердөө хэдхэн хормын дотор мөнгө илгээж,  хүлээн авах юм.

6

 “Western Union” үйлчилгээ нь 200 гаруй улсад 500,000 гаруй салбар сүлжээтэй учраас дэлхийн аль ч тив рүү мөнгө илгээж, хүлээн  авах боломжийг олгодгоороо давуу талтай. Энэ онд Голомт банк  Western Union байгууллагын хамтын ажиллагааны түүхэн 14-н жилийн ой тохиож байгаа бөгөөд шинэ үйлчилгээний нээлтэнд хүрэлцэн ирсэн Western Union байгууллагын Монгол Хятадын бүс нутгийг хариуцсан захирал Mr.Wingo Wong тэргүүтэй төлөөлөгчид цаашдаа ч олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин