Дэд бүтцээ шийдэхгүйгээр газар өмчлөл цэгцрэхгүй
2014-04-22

Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсноос хойш 10 орчим жилийн хугацаа өнгөрч байгаа ч нийслэлийн хэмжээнд л гэхэд газар өмчлөл дөнгөж 8 хувьтай байгаа. Иймээс өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж буй газар өмчлөлийн асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд “Та газраа өмчилмөөр байна уу” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт газар өмчлөлийн талаар төрийн болон хувийн хэвшлийн холбогдох хүмүүс нь оролцсон юм.

6

Хэлэлцүүлгийн эхэнд Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай “Дэд бүтэц хөгжчихсөн төв хэсгийн газрыг эрх мэдэлтэй хүмүүс нь эзэмшчихсэн байдаг. Гэтэл энгийн иргэдэд эзгүй хээр талд газар эзэмших санал ирдгээс болж өнөөдөр газар өмчлөлийн асуудал удаашралтай байна” гэлээ. Мөн тэрбээр дээрх асуудлыг иргэд газрыг өмч гэж үзэхгүй, суурьшмал сэтгэхүй суугаагүй, газар өмчлөлийн асуудлаар эрх зүйн зохицуулалт нь бүрдээгүй байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Түүнчлэн иргэд газраа яагаад өмчлөхгүй байгаа талаар хийсэн судалгааг төрийн бус байгууллагынхан хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Судалгаанаас харахад газар өмчлөлийн асуудал удаашралтай байгаа нь иргэд хэрхэн газар өмчлөхөө мэддэггүй. Энэ талын мэдээлэл муутай байгаатай холбоотой аж. Мөн 10 жил хашаандаа амьдарчихаад өнөөг хүртэл түүнийгээ өмчилж чадахгүй хүн цөөнгүй байгааг  судалгаагаар тогтоож, үүний шалтгааныг төрийн хүнд сурталтай холбоотой хэмээн тайлбарлаж байв.

6

Өнөөдөр гэр хороололд нэг хашаанд олон өрх амьдрах нь элбэг. Тэгвэл энэ асуудлыг цэгцэлж, иргэн бүрийг газартай болгоё гэвэл шинээр тогтоож буй байршлуудынхаа дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэйг Төрийн бус байгууллагынхан хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

6

Мөн энэ үеэр нийслэлийн 52 байршилд өмчлүүлэх газрын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчлөлийн менежментийн ахлах мэргэжилтэн Н.Шижир  мэдээлэл хийлээ.  Түүний ярьж буйгаар өмнө нь иргэд газар өмчлөхөд урт дараалал үүсч, танил талаа харах зэрэг шалтгаанаар газар өмчлөлийн асуудалд төдийлөн ахиц гарч чаддаггүй байсан. Мөн гадаадад суугаа иргэд газраа өмчилж чадахгүй, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлага гардаг байсныг цахим хэлбэрт шилжүүлснээр дээрх бүх асуудал цэгцрэх аж. Тодруулбал, иргэдийн нийслэлээс тогтоосон 52 байршилд газар өмчлөх өргөдлийг цахимаар хүлээн авах юм. Тиймээс иргэд цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн регистрийн дугаараа оруулахад  хангалттай аж. Харин өмнө нь газар эзэмшсэн хүмүүсийг автоматаар бүртгэхээс татгалзах юм байна. Хэрвээ тус програмд амжилттай бүртгүүлж чадвал, тухайн хүний нэр дээр тусгай код өгөхийн зэрэгцээ өмчлөх газрын байршлыг автоматаар гаргаж ирэх гэнэ.  Үүний дараа дараагийн шатны бичиг баримтаа бүрдүүлэх аж. Одоогоор тус программ нь туршилтын шатандаа яваа гэлээ.

6

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц :
улаанбаатар хотын эмх замбараагүй байдал газар олгож байгаагаас үүдэлтэй газар олгохдоо иж бүрэн ерөнхий төлөвлөгөөтай дэд бүтцийг нь бүрэн шийдэж хийгдэж баригдсан газар л газар олгох хэрэгтэй шүү дээ хэдий болтол бид улаанбаатарчууд агуйн зарчмаар амьдрах болж байна зөвхөн дэд бүтцийг бүрэн шийдэхэд барилгаа бид өөрсдөө хямд барьчихнаа
2014-04-22
болд:
. зуслангийн газрыг хувьд нь өгнө гэж 3 жил худлаа ярилаа. зуслангийн газаас татвар авна ,татвараа нөхөж төл гэж газраа авах гэсэн хүмүүсийг мохоож байгаа. ер нь газар хувьчлах сонирхол энэ засагт байгаамуу ? худлаа шоудаж байх шиг байна шүү хүмүүсээ
2014-04-22
za za :
za tegeed ded butetsee shiidej chadahgui bj irgediig gazara avaad amidar gd bh yum. bi l lav dundad zuunruu butsaj ochmoorgui l bna shuu.
2014-04-22
иргэн. :
газар өмчлөлийн талаар үнэхээр мэдээлэлгүй байна. тэр 52 байршлыг чинь хаанаас үзэх юм бэ?. гэр хороололд байгаа тэр хөгшчүүл чинь цахим хэлбэрээр бүртгүүлж чадахуу. тэр байршилдаа дэд бүтцийг шийдэхгүй бол одоо ч хотын захад олон айл лаа барьж байгаа гэсэн мэдээлэл бий.
2014-04-22
123456:
юу балайраад байгаа юм бэ, та нараас өмнө мэргэжлийн хүмүүс өмчлөлийн асуудлыг эхлүүлээд 10 жил болж байхад одоо аятайхан үргэлжлүүлээд явж чадахгүй, доороо эргэлдэцгээгээл балай юмнууд
2014-04-22